2017 оны Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалт болон APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний уулзалт 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрээн хотноо нээлтээ хийлээ.

Чуулга уулзалтад Хятадын арилжаа худалдааг ахиулах газрын орлогч дарга Ван Жиньжэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ян Чиндүн, ӨМӨЗО-ны арилжаа худалдааг ахиулах нийгэмлэгийн дарга Лиү Яньшань, МУУИХГ Г.Мөнхцэцэг болон Шилийнгол аймаг, Эрээн хотын дарга удирдлагууд, гурван улсын холбогдох төлөөлөгч нээлтийн ёслолд оролцсон бөгөөд үзэсгэлэн худалдааг сонирхон үзсэн байна.
Ес дэх удаагаа болж буй энэхүү Хятад, Монгол, Оросын гурван орны төрийн тэргүүний зөвшилцлийн дагуу Хятад, Монгол, Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудын хамтын ажиллагаа болон хөгжлийг түлхүү ахиулах зорилготой, Хятадын "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг хэрэгжүүлэх, шинэ нөхцөл байдал дор Хятад, Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон үйл явдал бөгөөд мөн Эрээн хотыг гадаад дотоодод нээлттэй хөгжүүлэх ховор тохиол хэмээн үзэж болно. Эдгээр арга хэмжээг зохион байгуулснаар Эрээн хотыг Хятадын төрийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх туршилтын бүс болгон бүтээн байгуулах ахицыг түргэтгэж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад эрч хүч өгснөөр, гурван улсын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааг улам өндөр түвшинд ахиулахад хувь нэмэр оруулах болно.
