solongonews
Манжуур: Үргэлжлэн нээлттэй ажиллах болно
2017-01-16 21:20
Манжуур: Гаалийн чөлөөт бүс болон Чөлөөт арилжааны бүс хамтран нээлттэй шинэ нөхцөл байдлыг бүтээнэ.

Сэтгүүлч: Сүүлийн жилүүдэд Манжуур нь “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогын дагуу Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжин, нээлттэй туршилтын бүс, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, ерөнхий гаалийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимтэй нээж, асар амжилтад хүрч байна. Тэгвэл ирэх өдрүүдэд “Хоёр чуулган”-ны зорилго зорилтыг хэрхэн илүү сайн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол?

ӨМӨС-ны Манжуурт суугаа сэтгүүлч Ли Вэньбүө:

Нээлттэй төрийн бодлогын үр ашгийн тухай Манжуур боомтын чөлөөт арилжааны бүсийн татваргүй худалдааны танхимын боловсон хүчин Сү Жин хэлэхдээ: - Цагаан сар дөхсөн болохоор Оросын хүнсний бүтээгдэхүүний худалдаа маш сайн байна. Тирамису гэхэд л бид 5300 хайрцаг зарсан. Саяхан оруулсан Орос гурил, чихрийг мөн бусад олон хотуудад хүргэж зарах болно гэж олзуурхан ярилаа.

Манжуур хот нь чөлөөт арилжааны бүсийг нээх төрийн бодлогыг зөв цагт гаргаж, туршин хэрэгжүүлсэн хугацаан дахь нийт барааны эргэлт 10 тэрбум юанийг давжээ. Чөлөөт арилжааны бүсийн өргөжихийг дагаад Манжуур хотын нээлттэй төрийн бодлогын үр ашиг улам тодрон, боомтын ачаа тээврийн хэмжээ 305.1 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувь нэмэгдсэн байна. Шинээр ашиглалтад орсон “Манжуур-Орос-Европ”, “Улаанхад-Манжуур-Европ” болон “Тунляо-Манжуур-Европ” чиглэлийн хил дамнасан галт тэрэг нь хилийн хотын иргэдийн бахархалт нэрийн хуудас болжээ.

Сү Жин хэлэхдээ: - Энэ оны Засгийн газрын ажлын тайланд үр дүн, төсөв төлөвлөгөөг цөмийг тодорхойлж, Манжуур хотын нээлттэй арга бодлогод тодорхой чиглэлийг зааж өгсөн гэлээ.

Манжуур хотын боомтын удирдах комиссын орлогч эрхлэгч Ли Жигүө хэлэхдээ: - 2017 онд Манжуур хот нь чөлөөт арилжааны бүсийн В хэсгийн хаалттай бүсийг өргөтгөж, импортын бүтээгдэхүүний төрөл зүйлийг олшруулж, барааны эргэлтийг нэмэгдүүлэх болно. Гаалийн чөлөөт бүс болон чөлөөт арилжааны бүс зэрэг олон төрлийн нээлттэй бүсийг холбон хөгжүүлж, Хятад, Монгол, Оросын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болон Хятад, Оросын хил дагуух чөлөөт арилжааны бүсийн бүтээн байгуулалтын ахицыг хурдасган, нээлттэй шинэ нөхцөл байдлыг бий болгох болно гэлээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл