solongonews
Афганистаны тухай Хятадын байр суурийг тодорхойлов
2021-07-15 10:21
Афганистаны тухай Хятадын байр суурийг тодорхойлов.

Орон нутгийн цагаар 07-р сарын 13-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Душанбед Тажикстаны Гадаад хэргийн сайд Мухридинтай хамт сэтгүүлчидтэй уулзжээ. АНУ 08-р сарын 31-нд Афганистанаас цэргээ татах үйл ажиллагаа дуусгана гэж саяхан мэдэгдлээ. Афганистаны байдал зангилаа үед орж байна. Хятадын тал үүнийг хэрхэн үнэлэх вэ гэж сэтгүүлч асуусан байна.

Ван И хариулж хэлэхдээ "АНУ Афганистанд дайн үүсгээд 20 жил болж байна. Гэвч энх тайвныг авчирч чадсангүй. Америк Афганистанаас гарахдаа өөрийн ямар дүрд тоглосноо эргэцүүлж үзэх шаардлагатай байна. Афганистаны эвлэрэл зохицол, сэргэн босголтод үүрэг гүйцэтгэхээ бодолхийлэх хэрэгтэй" гэжээ.

Ван И хэлэхдээ "Одоо гол нь гурван талаар ажиллах хэрэгтэй. Нэг. Афганистаны дайны галыг өргөжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа Афганистаны бүх талын дотоодын дайн дэгдэхээс сэргийлэх хэрэгтэй. Хоёр. Афганистаны дотоодын хэлэлцээрийг түргэн эхлүүлж, улс төрийн эвлэрэл зохицлыг биелүүлэх хэрэгтэй. Гурав. Террорист хүчнүүд Афганистанд хүчээ тэлэхээс сэргийлэх хэрэгтэй. Афганистаныг террорист этгээдийн бааз болгож хэрхэвч болохгүй" гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл