solongonews
“Нэг бүс нэг зам-боомтын аялал” Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын аян эхэллээ
2016-09-24 21:47
“Нэг бүс нэг зам-боомтын аялал” Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын аян Эрээн хотooс эхэллээ.

        ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын боомтын албанаас зохион байгуулсан “Нэг бүс нэг зам-боомтын аялал” Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын аян 9 дүгээр сарын 24-ний өдөр Эрээн боомтоос эхэллээ.

        Тус ажиллагаанд Хятад, Монголын мэдээ мэдээллийн 20 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд Эрээн хотын хилийн боомтын хуурай зам, төмөр зам, агаарын аяллын боомттой танилцаж, албан байгууллагын ажилтан, аж ахуйн нэгжийн дарга удирдлага, ард иргэдээс сурвалжилга авч, боомтын хөгжил, боомтын түүхийг өгүүлж, боомтын нэр нөлөөг нэмэгдүүлж, Хятад, Монгол хоёр орны боомтын хамтын ажиллагааг цаашид ахиулж, “Нэг бүс нэг зам” болон Хятад, Монгол хоёр орны арилжаа худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын харилцааг чангатган хөгжүүлэхэд том нөлөө үзүүлэх юм.

Зохиогч: Болор
Найруулагч: Болор
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл