Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Хятадын нээлтийн үүд хаагдахгүй, улам бүр нээгдэх болно. Хятад улс гадаад худалдааны өсөлтийн нөөц бололцоог ашиглаж, олон улсын худалдааны өсөлт, худалдааны хөгжилд эерэг хувь нэмэр оруулна. Мөн Хятад улс хил дамнасан цахим худалдааг ахиулж, бизнесийн шинэ хэлбэр, шинэ загварын хөгжлийг түргэтгэж, гадаад худалдааны шинэ эрч хүч бий болгоно" гэж онцлов.
Энэ он гарснаас хойш бүх бүс нутаг, хэлтэс илүү хүнд хэцүү, ээдрээтэй гадаад нөхцөл байдалтай тулгарч, дээд түвшний нээлттэй байдлыг өргөтгөж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой хөгжлийг ахиулж, цар хүрээгээ тогтворжуулж, чанарыг дээшлүүлж, инновацийг ахиулж, бодлогын ногдол ашгийг үргэлжлүүлэн гаргаж, гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны орон зайг өргөтгөх юм.
Гаалийн тоо баримтаас үзвэл, 2022 оны эхний улиралд Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 9.42 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 5.23 их наяд юань болж, 13.4 хувиар өсч, импорт 4.19 их наяд юань болж, 7.5 хувиар өссөн байна. Нэгдүгээр улиралд Хятадын гадаад худалдааны импорт экспортын өсөлтийн хурдаа үргэлжлүүлж, долоон улирал дараалан жилийн эерэг өсөлтөө хадгалж, "тогтвортой эхлэл"-д хүрсэн байна. Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, статистик, дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь хэлэхдээ, энэ нь Хятадын тогтвортой байдал, асар их чадавх бүхий гадаад худалдааны онцлогийг бүрэн харуулж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийн бат бэх суурь хэвээр байна.
Аж ахуйн нэгжүүдэд хүндрэлийг арилгахад нь туслах бодлого үргэлжлэн хэрэгжиж, гадаад худалдааны зах зээлд оролцогчид хөгжлийн тогтвортой байдлыг хадгалсаар байна
Энэ он гарснаас хойш бүх бүс нутаг, хэлтсийн тусламжийн бодлого үргэлжлэн хэрэгжиж, гадаад худалдааны зах зээлийн тоглогчид хөгжлийн тогтвортой байдлыг хадгалсаар байна. Татвар, хураамжийг бууруулах, санхүүгийн дэмжлэгийг бэхжүүлэх, бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгох, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зэрэг хэд хэдэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, олон төрлийн зах зээлийн тоглогчдын хөгжлийг эрчимтэй дэмжих болно. Тодруулбал, мөчлөг хоорондын зохицуулалтыг сайн хийж, жижиг, дунд, бичил гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн захиалга, хүлээлтийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж, бодлогын үр нөлөө үргэлжилсээр байгаа нь гадаад худалдааны зах зээлийн тоглогчдын эрч хүчийг улам бүр нэмэгдүүлсэн юм.
Гаалийн мэдээгээр нэгдүгээр улиралд Хятадын импорт экспортын гүйцэтгэлтэй гадаад худалдааны аж ахуйн нэгжийн тоо 432 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.7 хувиар өсч, үүний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 4.52 их наяд юанийн импорт экспортолж, 14.1 хувиар өссөн нь 48 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр өссөн байна. Мөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 3.38 их наяд юаньд хүрч, 5.8 хувиар өсч, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 1.5 их наяд юаньд хүрч, 14.5 хувиар нэмэгдсэн юм.
Ли Күйвэнь хэлэхдээ "Гадаад худалдааны шинэ хэлбэрийн хувьд хил дамнасан цахим худалдаа нь хөгжлийн хүчтэй эрч хүчийг харуулж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндсийг тогтворжуулах, худалдааны өндөр чанартай хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Тэрээр 2022 оны хоёрдугаар сард ӨМӨЗО-ы Ордос хот зэрэг 27 хот, бүс нутагтай хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахаар батлагдаж, Хятадын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн тоо 132 хүрсэн юм. Эхний улиралд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт экспортын хэмжээ 434.5 тэрбум юаньд хүрч, экспорт 310.4 тэрбум юань, импорт 124.1 тэрбум юаньд хүрсэн" гэжээ.
Худалдааны томоохон түншүүдтэй хийсэн импорт, экспортын хэмжээ нэмэгдэж, “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудтай худалдаа улам бүр нягт байна
Саяхан Хятад-Казахстан (Ляньюньган) ложистикийн хамтын ажиллагааны баазаас машин, тоног төхөөрөмж, албан хэрэгсэл, химийн материал, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр дүүрэн олон улсын галт тэрэг Хоргос боомтоор гарч, "Бүс ба зам" дагуух улс орнууд руу чиглэв. Энэ оны эхний улиралд Жянсү мужаас "Бүс ба зам"-ын дагуух орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ 335.64 тэрбум юаньд хүрч, 17.5 хувиар нэмэгдэж, Жянсү мужийн импорт экспортын нийт үнийн дүнгийн 26.1 хувийг эзэлсэн юм.
04-р сарын 13-нд спортын хэрэгсэл, хувцас зэрэг бараа ачсан Хятад-Европын Чан Ань тэмдэгт ачааны галт тэрэг Ши-Ань олон улсын боомтоос аажуухан хөдөллөө. Ши-Ань чөлөөт худалдааны боомтын барилга ашиглалтын ХК-ийн захирал хэлэхдээ "2022 оны эхний улиралд Чан Ань тэмдэгт ачааны галт тэрэг нийт 790 удаагийн аялал хийсэн бөгөөд аяллын тоо, хүнд чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ, ачаа тээвэрлэлтийн хэмжээ зэрэг үзүүлэлтээрээ Хятадад тэргүүлсэн байна гэжээ. Тэрээр шинэ шугам нь ложистикийн хамрах хүрээг нэмэгдүүлсэн нь холбогдох аж ахуйн нэгжүүдэд олон улсын худалдааны шинэ зах зээлийг нээхэд тусална" гэжээ.
Ли Күйвэнь:
- Дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэсэн хэвээр байгаа бөгөөд олон улсын зах зээлийн Хятадын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Эхний улиралд АСЕАН Хятадын хамгийн том худалдааны түнш болсон юм гэжээ.
Эхний улиралд Хятад болон түүний худалдааны гол түншүүдийн импорт, экспорт хоёулаа өсөлттэй гарсан. Үүний дотор Хятадын АСЕАН, Европын холбоо, АНУ, Өмнөд Солонгос, Японтой хийсэн импорт экспортын хэмжээ тус тус 1.35 их наяд юань, 1.31 их наяд юань, 1.18 их наяд юань, 574.18 тэрбум юань ба 571.03 тэрбум юань болж, 8.4 хувь, 10.2 хувь, 9.9 хувь, 12.3 хувь ба 1.8 хувиар тус тус өссөн байна. Мөн хугацаанд Хятадаас “Бүс ба зам”-ын дагуух улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хүрээнд худалдааны түншүүдтэйгээ хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 16.7 хувь ба 6.9 хувиар өссөн байна.
2013 онд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг дэвшүүлснээс хойш Хятад улс "Бүс ба зам"-ын дагуу улс орнуудтай худалдааны харилцаа улам ойртсоор байгааг тоо баримт харуулж байна. Энэ оны эхний улиралд Хятад улс "Бүс ба зам"-ын дагуух орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ 2.93 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7 хувиар өссөн байна. Хятад улс болон “Бүс ба зам”-ын дагуух орнуудын импорт экспортын хэмжээ Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт үнийн дүнгийн 31.1 хувийг эзэлж, 2021 онтой харьцуулахад 1.4 пунктээр өсч, 2013 оныхоос 6.1 пунктээр өндөр байна.
Бизнесийн орчныг оновчтой болгож, гадаад худалдааны тогтвортой байдал, чанарыг үргэлжлүүлэн дэмжинэ
03-р сарын 31-нд Гуандүн мужийн Фошань хотын Шүньдэ дүүргийн Жиньчяо үнэт эдлэлийн ХК-ийн алтлаг гоёл чимэглэлийн үнэт эдлэлийг Хонконгийн гаалийн хяналтаар Япон руу амжилттай экспортоллоо. Энэхүү багц барааны RCEP гарал үүслийн гэрчилгээтэй тул Японд нэвтэрсний дараа тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой байж энэ нь RCEP-ийг хэрэгжүүлснээс хойш тус компанийн 23 дахь удаагийн хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүн болно.
Эхний улиралд Гуанжөүгийн гаалийн байгууллага хүлээн зөвшөөрсөн экспортлогчид нийт 117 бие даасан гарал үүслийн мэдүүлэг гаргаж, 48.322 сая юаньд хүрч, RCEP-ийн орнуудад экспортолжээ.
Гадаад худалдаа тогтвортой эхэлсэн ч олон хүндрэл, дарамттай тулгарсаар байна. Эрэлт талаас нь авч үзвэл, дэлхийн хэмжээнд цар тахал хэлбэлзэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хангалтгүй, гадаад эрэлтийн зах зээлд ихээхэн тодорхойгүй байдал үүсээд байна. Нийлүүлэлтийн талаасаа эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлт дутагдалтай хэвээр байна. Гадаад худалдааны чанар, үр ашгийг улам сайжруулахын тулд талууд нягт хамтран ажиллаж, олон арга хэмжээ авч, хүчин чармайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. 04-р сарын 13-нд болсон Төрийн зөвлөлийн байнгын хурлаар "Гадаад худалдааны бизнесийн орчныг тасралтгүй оновчтой болгох", "Гааль бүрдүүлэлтэд итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдэд гаалийн бүрдүүлэлт, татварын хөнгөлөлт гэх илүү тохь тухыг хангах" гадаад худалдааг тогтворжуулах цуврал арга хэмжээг эрчимжүүлсэн юм.
Ли Күйвэнь хэлэхдээ "Одоогийн дотоод, гадаад орчны ээдрээтэй, тодорхойгүй байдал нь хүлээлтээс давсан ч Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны сайжруулалтын үндэс суурь өөрчлөгдөөгүй, тогтвортой, сайжирсан гадаад худалдааны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөөгүй. Бид хүндрэлтэй, сорилттой нүүр тулан тулгарч байна. Үүний зэрэгцээ бид гадаад худалдааны үндэс суурьт итгэх итгэлээ тууштай тогтворжуулах ёстой" гэлээ.
Бүтэн жилийн турш холбогдох салбарууд боомтын бизнесийн орчныг оновчтой болгож, гадаад худалдааны зах зээлд оролцогчдын эрч хүчийг тасралтгүй идэвхжүүлж, гадаад худалдааны тогтвортой байдал, сайжруулалтыг ахиулах болно.
