solongonews
”80-аад онд төрсөн” Хятадын инженер Мадагаскарын өндөгний тариаланчдад туслан хөгжил цэцэглэлтийн замыг засав
2022-05-10 10:50
Африкийн арлууд дээр ”өндөгний зам” бий - ”80-аад онд төрсөн” Хятадын инженер Мадагаскарын өндөгний тариаланчдад туслан хөгжил цэцэглэлтийн замыг засав

   Махазаза хот нь Мадагаскарын нийслэл Антананариву хотоос 50 гаруй километрийн зайд оршдог. Тус хотын 12000 гаруй оршин суугчийн бараг гуравны нэг нь тахиа өсгөж, өндөг зарж амьдралаа залгуулдаг.  Энэ бол жинхэнэ "өндөгний тосгон" юм. Гэвч нийслэлийн өндөгний зах руу ордог угийн бартаатай донсолгоотой зам өндөгний тариаланчдыг зовоодог бэрхшээлтэй асуудлын нэг байв.

2018 оны 9-р сард Жянши мужийн Лю Лидүн хэмээх 30 гаруй насны залуу энд ирж, Мадагаскарын нийслэл хотын захын хурдны замын төслийн ерөнхий инженерээр ажиллажээ. Гурван жил гаруй хугацаа өнгөрч, өдгөө Хятадын засгийн газрын тусламжаар 19 км урт “өндөгний зам”-ын хөдөлгөөнийг нээжээ.

"бартаа ихтэй, донсолгоотоай байсан зам одоо машинууд саадгүй явдаг гөлгөр зам болсныг мэдээд,таныг хажуугаар нь өнгөрөхөд тосгоныхон эрхий хуруугаа өргөх нь үнэхээр том амжилт юм" гэж Лю Лидүн сэтгэл догдолж байгаагаа нууж чадалгүй хэлж байлаа.

Лю Лидүн 2010 онд Жянши мужийн Багшийн их сургуулийн Хотын барилгын коллежийг инженерийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд Жян Ши мужийн China Coal бүтээн байгуулалтын группийн ХК-д ажилд орсон байна. Лю Лидүнг Мадагаскарт "өндөгний зам" барихаар ирэхээсээ өмнө Африкт хоёр удаа ажлын туршлага хуримтлуулж байсан бөгөөд Кени, Угандад худгийн өрөмдлөгийн усан хангамжийн төслийн барилгачин, хурдны замын төслийн дэд ерөнхий инженер, ерөнхий инженерээр ажиллаж байжээ.

Мадагаскарын төслийн талбайд анх ирэхдээ залуу ерөнхий инженер эхлээд өөрийнхөө болон хамт ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдэж өгсөн. "Намайг анх ирэхэд энд ой мод хэвээрээ байсан. Тухайн үед хотын нэгэн сургуулийн ангид арваад хүн амьдрах шаардлагатай байсан. Энд анхны байшингаа барихад хоёр сар орчим хугацаа зарцуулсан."

Үүний дараа Лю Лидүн дахин хэл ярианы талаарх бэрхшээлтэй асуудалтай тулгарлаа. Орон нутгийн харилцааны гол хэл нь франц, малагаси хэл байдаг бол Лю Лидүнг зөвхөн англи хэл сурсан бөгөөд орон нутгийн ажилчидтай харилцахдаа орчуулагчдад найдах шаардлагатай болжээ.  "Гэсэн хэдий ч орчуулга заримдаа 100% үнэн зөв байх баталгаагүй, ялангуяа барилгын арга гэх мэт техникийн зарим нарийн ширийн зүйлийг багтаасан тохиолдолд." Харилцаа холбооны үр ашгийг дээшлүүлэх, ташаа мэдээлэл дамжуулах алдааг багасгахын тулд Лю Лидүн интернет дээрээс  техникийн зарим нарийн ширийн зүйлийн зургийг олох хэрэгтэй.  Мөн заримдаа барилгын ажлыг хэрхэн яаж хийхийг харуулахын тулд тэр ажилчдад биечлэн үлгэр жишээ үзүүлэх шаардлагатай болдог

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл