solongonews
Техник, урлаг хоёрыг төгс уялдуулна
2018-04-20 16:22
Техник, урлаг хоёрыг төгс уялдуулна

18-нд Бээжингийн олон улсын VIII кино наадмын үеэр "Киноны  шинжлэх ухаан технологийн олон улсын форум" болов. Тус форумаар гадаад дотоодын  кино одод нэгэн дор цугларч, кино үйлдвэрийн хөгжлийн шинэ байдал,  техник ашиглалтын талаар ярилцлаа. Мэргэжилтнүүд, Хятадын киноны салбар аж  үйлдвэржсэн систем бүрдүүлж, шинэ эриний шилдэг кино бүтээхийг санал  болгожээ.


Emmy шагналын "Шилдгийн шилдэг видео" шагналыг  гурвантаа хүртэж байсан Хятадын "Base FX" кино компанийн ерөнхий захирлын  орлогч Шие Нин, тус форумд хэлсэн үгэндээ: Одоо Хятадын кино аж үйлдвэржилтийг  чухалчилж, Хятадын киноны салбарын хөгжилд технологийн дэвшил гүнзгий нөлөөлж  байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятадын кино аж  үйлдвэржиж буйн учир шалтгаан бол компьютероор бүтээсэн видео аж үйлдвэр юм. Бид  үүнийг дахин бүтээх үе шат гэдэг. Одоо кино үйлдвэр дахин бүтээх үе шат руу  шилжиж, дахин бүтээх үе шатанд маш олон ажил өрнөдөг учир киноны хөрөнгө  оруулалтыг дахин бүтээх үе шатанд голлон зарцуулж байна. Дахин бүтээх үе шат нь  өмнөх үе шатаа өөртөө татаж, видео бүтээлийг урьдчилан үзэх нь хөрөнгө  оруулагчдад таалагдан, хөрөнгө мөнгөний хүчийг ашиглан кино үйлдвэрийн үйл явцын  хувьслыг урагшлуулж, киноны аж үйлдвэржих ахицыг түргэтгэж байна"  гэжээ.

Шие Ниний дурдсан видео бүтээлийг урьдчилан үзэх  технологи буюу "Previs" нь кино зураг авахаас өмнө, эсвэл яг зураг авалтын үед  төсөвлөж байсан зурагнуудаа гурван хэмжээст технологиор бүтээж, урьдчилан  тоглуулж үзсэнээр, зураг авалтын үр дүнг ихээр дээшлүүлж болдог байна. Шие Нин  жишээлж хэлэхдээ:

"Хятад хотхоны мөрдөгч-2" киног бид 4  үзэгдэлтэй хийсэн. Жишээ нь гол дүрийн жүжигчид цэцэрлэгт хүрээлэнд алуурчин хэн  болохыг таамаглах, таймс талбайд автомашинууд дугаарлан, морин тэрэг  давхих, шоронд гэмт хэргийн тухай ярилцах зэрэг 10 минутын хэсэгт 300-аад кадр  солигддог. Бид Америкт ердөө 40 хоног зураг авах хугацаа байсан. Технологийн  оролцоотойгоор найруулагч, продюсерууд богино хугацаанд нарийн төлөвлөгөө  боловсруулан, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэж чадлаа."

Шинэ  технологийг хэрэглээнд оруулсан нь кино зураг авалт, кино бүтээхэд маш их боломж  нээсэн юм. Үүний хажуугаар Хятадын киноны салбарт бас бус асуудал бий. Жишээ нь  кино бүтээх систем төгөлдөржөөгүй, эффиктийн баг бусад хамт олонтойгоо сайн  ойлголцохгүй байх, киноны чанарыг дээшлүүлэх ёстой гэх мэт. Үүнтэй холбогдуулан  Оскарын шагналт найруулагч Антони Ла Молинара: Хятадын кино уран бүтээлчид  яаралгүйгээр чанартай бүтээл туурвихыг зөвлөжээ.

"Pixar,  Dream Works зэрэг дэлхийд алдартай аnimation үйлдвэрлэгч компаниуд нэг киног 2-4  жилийн хугацаа зарцуулж байж хийдэг. Хятадын кино уран бүтээлчид мэргэжлийн  хувьд дутах юм алга. Харин жилд хэд хэдэн кино хийхийн тулд хурдыг хөөцөлдөн,  чанарын хувьд дутмаг байна. Үүнийг болих хэрэгтэй. Хурд биш чанар илүү чухал.  Хятад бол олон талт соёлтой улс. Дэлхий нийтэд үзүүлэх юм маш олон бий. Өнөөдөр  Хятадын кино уран бүтээлчид өсөж, Хятадын түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх цаг  иржээ."
 
"Hacksaw  Ridge", "Агуу Гацби" зэрэг киноны зургийн даргаар  ажилласан Крис Голдфелд Хятадын кино уран бүтээлчдэд хэдэн санал дэвшүүлжээ.  Тэрээр хэлэхдээ:


"Зургийн дарга  хүн технологи, зохион бүтээх мэдлэгтэй байх төдийгүй бас дараах хэдэн шаардлагыг  өөртөө тавих ёстой. Нэгд, бүх салбарын хэрэгцээтэй мэдлэгт суралцсан байх.  Жишээ нь камерын бичлэг болгонд үнэлгээ өгөх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Хоёрт,  үнэн юмыг үнэнээр нь хэлж байх ёстой. Зарим тохиолдолд хангалтгүй байвал гагцхүү  үнэнийг хэлэх ёстой. Гуравт, хэзээд шинэлэг байж, шинийг эрэлхийлж байх  хэрэгтэй. Шинэ санаа оноог боогдуулах нь бусдын урлан бүтээх үйл явцыг үгүйсгэж  байгаа хэрэг юм. Энэ бодит байдалдаа үндэслэн өөр өөр төслийн санал дэвшүүлж  болно гэжээ.

Кино урлагт зүрх сэтгэлээ өгсөн мэргэжлийн хүмүүсийн  эгнээг бий болгох нь дээд, шинэ технологиор Хятадын кино урлагийг хөгжүүлэх  чухал алхам юм гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Урлаг болон мэргэжлийн хүмүүс төгс  уялдаж байж кино урлаг эрчтэй хөгжих болно.  

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл