
Олон улсын ой тогтоолтын тэмцээн 07 дугаар сарын 06, 07-ны өдөр Япон улсад зохиогдож Өвөр Монгол орноос 7 монгол хүүхэд оролцсон. Энэ бол олон улсын ой тогтоолтын тэмцээнд оролцож байгаа Өвөр Монголын хамгийн анхны монгол хүүхдүүд болох юм.
Сүүлийн жилүүдэд ой тогтоолтын тэмцээнд монголчууд том том амжилтууд гаргаад байна. Харин энэ удаа нь Өвөр Монгол хүүхдүүд оролцох боломж тохиосон юм. Энэ долоон монгол хүүхдүүд бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошуугаар нутагтай Энхмэнд, Цахирмаа, Ялгам, Дүүлэн зэрэг байгаа юм.

Хөдөө нутгийн малчны хүүхдүүд олон улсын хэмжээний ой тогтоолтын тэмцээнд оролцож олныг гайхмаар том амжилт гаргасныг дуулгахад сэтгэл баяртай байна. Хоёр өдрийн турш болсон Олон улсын ой тогтоолтын тэмцээнд Хятад, Япон зэрэг 7 улс орны шилдэг содон 40 гаруй хүүхдүүд оролцлоо. Тэмцээний эцэст Энхмэнд алтан медаль, Сонорч хүрэл медаль хүртсэн юм. Энэ бол Өвөр Монголын монгол хүүхдүүдийн Олон улсын ой тогтоолтын түүхэнд бичигдэх хамгийн анхны алтан медаль болно.
- Хүүхдүүд маань анх удаа Олон улсын хэмжээний ой тогтоолтын тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргасан байна. Би баяртай байна, “Хичээл чармайлга хүнийг гомдоохгүй” гэдэг. Хүүхдүүд маань гурван сарын турш үүрийн гэгээ үдшийн бүрийтэй уралдан хичээн зүтгэснээр өнөөдөр том амжилт гаргасан гэж сургагч багш Эрдэнэбаяр ярьж байлаа.
Тэмцээний үеэр Цахирмаа 52 хөзрийг 9 секунд цээжилж, олон улсын ой тогтоолтын дээд амжилтыг эвдэж олныг гайхшруулсан юм. Харамсалтай нь зохион байгуулагчаас энэхүү үр дүнг нь хүлээн зөвшөөрсөнгүй гэдэг.
