solongonews
Сар шинийн хугацаанд эх газрын жуулчид Хонконгод жуулчлах нь олширчээ
2018-02-21 20:03
эх газрын жуулчид Хонконгод жуулчлах нь олширчээ

21-нд Хонконгийн хилийн албаны бүртгэлээс үзвэл,  сар шинийн үеэр, эх газраас Хонконгод жуулчилсан жуулчид 15.5 хувиар нэмэгдсэн  нь 2017 оныхоос 4 дахин илүү болжээ. Бүртгэлээс үзвэл, эх газраас Хонконгод  жуулчилж буй жуулчдын зорилго нь худалдаа наймаа хийх, ялангуяа цаг, үнэт эдлэл  зэрэг бараа бүтээгдэхүүнийг илүү сонирхож байна. 

Хонконгийн засаг  захиргааны онцгой бүсийн хилийн албаны бүртгэлд харуулснаар, сар шинийн баярын 5  хоногийн амралтын хугацаанд, Хонконгод аялсан нийт жуулчид давхацсан тоогоор 2 саяд хүрч, эх газрын жуулчид давхацсан тоогоор бараг 720 мянгад хүрчээ.  

Энэ оны сар шинийн баяраар эх газрын жуулчид Хонконгод жуулчлах нь эрс  нэмэгджээ. Энэ нь сүүлийн үед юаний хонконг доллартой харьцах ханш чангарсантай  холбоотой хэмээн шинжээчид онцолжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл