solongonews
Дай үндэстний эртний суурин жуулчны газраар зочлоорой
2022-09-20 11:26
Дай үндэстний эртний суурин жуулчны газраар зочлоорой.

   

 

  2018 онд үндэсний онцлог бүхий сууриныг бүтээн байгуулах, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийн хүрээнд Юньнань мужид өвөрмөц онцлог бүхий хотуудын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсээр ирсэн байна. Дэ Хун жөүгийн Намын хороо, Засгийн газар, Ман Ши хотын Намын хороо, Хотын захиргаа орон нутгийн соёлын аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхийг чухалд үзэж, Ман Ши хотын соёлын аялал жуулчлалын салбарын жишиг болох үзэсгэлэнт сайхан Дай үндэстний эртний сууриныг бүтээн байгуулсан байна.

    Дай үндэстний эртний суурины нийт хөрөнгө оруулалт 3.6 тэрбум юаньд хүрсэн бөгөөд уг төсөл нь дөрвөн үе шатад хуваагдаж, нийт 2.5 мянган мү /1га = 15мү/ талбайг хамарна. Тус суурин нь 4А зэрэглэлийн аялал жуулчлалын стандартын дагуу баригдсан бөгөөд Дай үндэстний түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, уул усны давуу талд суурилан, соёлын туршлага, амралт чөлөөт цаг, аялал жуулчлалын газар болгон бүтээн байгуулжээ. Дай үндэстний эртний суурин нь зөвхөн жуулчдын хэрэгцээг хангаад зогсохгүй бизнес арилжаа худалдааг нэгтгэсэн төдийгүй Ман Ши хотын Дай үндэстний үзэмжээр дүүрэн соёлын аялал жуулчлалын томоохон хот болгон байгуулна.

    Дай үндэстний эртний суурин баригдаж дууссаны дараа жуулчдын тоо жилд 5 сая гаруйд хүрч, аялал жуулчлалын орлого 1.5 тэрбум юанийг давж, нийгмийн нийт хөрөнгө оруулалт 10 тэрбум юаниас давах төлөвтэй байгаа бөгөөд 3000 орчим ажлын байраар хангах болно. Энэхүү үндэстний өвөрмөц онцлог бүхий үзэсгэлэнт сайхан газрыг 2020 оны 08-р сард албан ёсоор ашиглалтад оруулснаас хойш одоогийн байдлаар гадаад дотоодын 2 сая жуулчин хүлээн аваад байна.

Зохиогч: Хан Хуншя, Т.Буянхишиг
Найруулагч: Хан Хуншя, Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл