solongonews
Эмэгтэй хүн сэтгэлээ өөдрөг, урамтай байлгах хэрэгтэй
2017-07-20 17:21
Хятад улсын өмнөд орны Эмнэлгийн их сургуулийн Хятад эмнэлгийн салбарын дэд дарга, докторын удирдагч багш Жө Инчөнь дараах зөвлөгөөг өгсөн байна.

Тэрээр:
- Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл нь тасралтгүй хувирч байдаг учир урам сэтгэлийн хувиралт хэлбэлзэлтэй нягт холбоотой байдаг. Урт хугацаагаар урам муутай байвал олон  өвчин тусах болно гэж судалгаандаа үндэслэн хэлсэн байна.

1. Сарын тэмдгийн хэвийн байдал алдагдах. Иймэрхүү байдал эмэгтэйчүүдэд олон тохиолдоно. Жө Инчөнь:

- Урт хугацаагаар урам муутай, сэтгэл тавгүй байвал сарын тэмдэг хэвийн байдлаа алдаж, ирэхдээ өвдөх зэрэг шинж илэрнэ. Үүнээс гадна, хөхний булчирхайн эмгэг, өндгөвчний хавдар, эмэгтэйчүүдийн удаан чанартай өвчин зэрэг өвчлөл үүсэх нь сэтгэлзүйн байдалтай нягт холбоотой.

2. Ходоод гэдэсний өвчинд нэрвэгдэнэ. Ходоод гэдэс нь хүний сэтгэлзүйн байдлаас шууд нөлөөлдөг. Маш олон хүнд уурлах үед ходоод өвдөх илрэл гардаг. Энэ нь сэтгэл санаа тавгүйгээс ходоод хэвийн чадамжаа алдаж байгаа юм.

3. Дотоод шүүрлийн өвчин эмгэгийг үүсгэнэ. Урт хугацаагаар сэтгэл санааны даралт ихтэй, санаа сэтгэл зовиуртай эмэгтэйчүүд булчирхайн өвчинд амархан нэрвэгддэг байна.

4. Зүрх, цусан судлын өвчинд амархан нэрвэгдэнэ. Цусны даралт өндөр, зүрх, цусан судлын өвчинтэй хүн санаашрал ихтэй байдаг. Сэтгэл санаа тэнцвэрээ алдвал зүрх цусан судлын өвчин үүсгэх эрсдэл ихтэйн дээр зүрх цусан судлын өвчин ч гэсэн хүний сэтгэл санааг таагүй  болгодог.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл