
Саяхан Хятадын Жянши мужийн Ганьжөү хотын тариачин Лю Бэйдөүгийн жүржийн модны хүрээлэн элбэг ургац авч, салаа намаа дүүрэн суусан жүрж нь нуурын эргийн хамгийн үзэсгэлэнтэй газар болсон байна.
2013 оныг Лю Бэйдөүгийн амьдрал “олбогоороо эргэсэн” нэг жил гэж болно. Энэ жил эхнэр нь хорт хавдраар өвчилж, хэдэн зуун мянган юанийн эмчилгээний зардалд уягдаж, дээр нь цорын ганц шавар байшин нь нурж, цөхөрч туйлдахын эрхээр тэрээр гадагш гарч хөлсний ажил хийж, амь голоо залгуулах болжээ. Хүний нутаг хөндлөнгийн хошуунд яаж хичээн зүтгэсэн ч олсон хэдэн мөнгө нь амьдралыг нь залгуулах дайтай байв. Тэгэхэд 2014 онд түүний төрсөн нутгийн захиргаа ядуусыг дэмжих төсөл ажиллуулж, газар тариан эрхлэгчдэд дэмжлэг урамшуулал олгох, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг багц бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсэн нь Лю Бэйдөүгийн хувьд хувь тавилангаа дахин 180 градусаар эргүүлэх сайхан боломж болсон аж.
Тосгоны захиргааны дэмжлэг жолоодлого дор тэрээр жүржийн мод арчлах техник мэргэжлийг эзэмшиж, тухайн нутгийн захиргааны төсвийн 50 мянган юанийн хөнгөлөлттэй зээлийг авч өөрийн 5 му газартаа жүржийн мод суулгасан бол одоо 50 му болгон өргөжүүлж, өнгөрсөн онд гэр бүлийнх нь цэвэр орлого 62 мянган юанийг давж, хоёр давхар шинэ орон сууцтай болсон байна.
