Эрээн хотын нийгмийн зөвлөл Эрээн хотын зарим компанид уригдан ирсэн Монгол Улсын иргэнд “Гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ийг гарган өгчээ.
Энэ нь гадаадын иргэн Хятад улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэхийн дүрэм “хоёр гэрчилгээг нэгтгэх” ажлыг хэрэгжүүлснээс хойш Эрээн хот анх удаа “Гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ийг гаргаж байгаа юм.
Энэ жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гадаадын иргэн Хятад улсад хөдөлмөр эрхлэх үнэмлэхийн дүрэм “хоёр гэрчилгээг нэгтгэх” ажлыг хэрэгжүүлсэн байна. “Гадаад иргэн Хятад улсад хөдөлмөр эрхэлж болох”, “Гадаадын мэргэжилтэн Хятад улсад ажиллаж болох” гэсэн хоёр үнэмлэхийг “Гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” болгож нэгтгэсэн байна.

Шинээр хэвлэсэн “Гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ээр “Гадаадын мэргэжилтний гэрчилгээ”, “Гадаадын иргэний ажиллах гэрчилгээ”-г орлуулж, загвар хэлбэрийн хувьд иргэний үнэмлэх болон даатгалын карттай адилхан юм. Үнэмлэх дээр зураг, нэр, улс, ажлын дугаар зэргийг хэвлэн гаргажээ. Тусгай дугаартай, насан туршид өөрчлөгдөхгүй, авч явахад авсаархан уг үнэмлэх нь шалгахад амар аюулгүй байдаг. Мөн гадаад холбоо, олон нийтийн аюулгүй байдал, гааль, татвар, боловсрол зэрэг салбартай харилцахад илүү амар болжээ.
Эрээн хотын нийгмийн зөвлөл “хоёр гэрчилгээг нэгтгэх” ажлыг хийж, гадаадын иргэн Эрээн хотод ирж ажиллах хамааралтын үйлчилгээний ажлыг илүү чангатгаж, Хятад улсад ажиллаж байгаа гадаадын иргэн ба урьж ажиллуулж байгаа байгууллага нэгжид үр ашигтай тодорхойлолтын үйлчилгээг үзүүлнэ.
