solongonews
Ван И Меконг мөрийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хуралд оролцов
2018-04-01 21:34
03-р сарын 31-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны яамны сайд Ван И Меконг мөрний дэд бүсийн эдийн засгийн хамтын ажилалгааны удирдагчдын VI хуралд оролцов.

Ван И хэлсэн үгэндээ: Меконг мөрний дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа 25 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд одоо Азид хамгийн их өсөлтийн эрч хүчтэй, хамгийн сайн хамтын ажиллагаатай дэд бүс болсон. Бид туршлагаа дүгнэн, боломжийг ашиглаж, дэд бүсийн хөгжлийн шинэ байдлыг бий болгох ёстой. Бид эрч хүчтэй эдийн засгийн өсөлтийг гүнзрийрүүлэн, өсөлтийн шинэ хөдөлгөх хүчийг хайх шинэ замаар замнаж, шинэчлэхдээ хөдөлгөх хүчтэй, өөрчлөхдөө үр ашигтай байх хэрэгтэй. Цаашид илүү нээлттэй хамтын ажиллагааны байдлыг бий болгон, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбар байдлыг ахиулж, олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, эдийн засгийн даярчлалыг нээлттэй, уужуу, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг олох чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй. Илүү харилцаа холбоотой дэд бүтцийн сүлжээ байгуулж, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг урагшлуулан, дэд бүтцээр холбогдон, эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааны нөөцийг сайжруулах хэрэгтэй. Илүү нягт түншийн харилцааг гүнзгийрүүлж, харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, хүртээмжтэй итгэлцлийг баримтлан, хамтын ажиллагааны дунд хамтдаа ашиг олох, хамтран хөгжих, замаар замнах хэрэгтэй гэжээ.

Ван И: ХКН-ын XIX их хурлаар шинэ эриний Хятад улс өндөр чанартай хөгжлийг зорьж, өөрчлөлт нээлтийг илүү гүнзгийрүүлэн, хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлнэ гэж дурдсан. Дэд бүсийн орнууд "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын сонголтгүй түнш бөгөөд хамгийн түрүүнд ашиг хүртэгч юм. Бид дэд бүсийн хамтын ажиллагааг "Нэг бүс нэг зам" санаачилгатай холбож, хамтдаа хөгжих болно. Бид бодлогыг үр ашигтай холбож, эдийн засгийн хонгилыг сэргээж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоог нягтруулан, иргэдийн зүрх сэтгэлийг  холбож, илүү нягт дэд бүсийн хувь заяаны хамтын цогц, дэд бүсийн хөгжлийн саруул ирээдүйг цогцлоон байгуулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл