Гоо үзэсгэлэн гэж юу вэ?
Хятадын үзэсгэлэн гэж ямар байдаг бол?
Синьхуа агентлагийн “Хятадын үзэсгэлэнг хайхуй – Гар утсан дахь 2016” арга хэмжээ нь гар утасны дуранд үлдсэн агшнуудаар өнгөрөгч оны гоо үзэсгэлэнг тайлбарлаж байна.

Интернэт сүлжээ ашиглагчдын авсан зургууд 2016 оны Хятадын зургийн цомгийг бүтээлээ.

Эх орны уул ус, гол мөрөн, хүн ард эрин цагийг туулан урагшилна.

2016-Хамгийн сайхан цаг үед хамгийн хөөрхөн чамтай учирсан юм.

Чиний нэрийг асууж амжаагүй ч цэвэр ариун төрхийг чинь цээжилсэн.

Хэн гэгч өнгийн будгийг цацаж өнгөт орчлонг бүтээсэн бол?

Хөөрхөн чамтай учрах л гэж хол газраас зорьж ирлээ би.

Аяны холд ядарч цуцаагүй, аяа чи тэр л хэвээрээ.

Чамтай байх цаг мөч бүрийг би нандигнах болно.

Та минь байгаа газарт тив дэлхийн хаана ч гэр минь мэт дулаахан.
Синьхуа агентлагаас санаачлан зохион байгуулсан “Хятадын үзэсгэлэнг хайхуй – Гар утсан дахь 2016” гар утасны гэрэл зургийн тэмцээний уран бүтээл цуглуулах шат өндөрлөж, санал хураалтын шат 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өчигдөр эхэллээ. Уг арга хэмжээг 100 мянган мэргэжлийн гэрэл зурагчид анхааран, 1000 гаруй хэвлэл мэдээллийнхэн мэдээлж, 11012 уран бүтээлийг хураан цуглуулж, 30 сая интернэт сүлжээ ашиглагчид хүлээн уншиж байна. Тэмцээний санал хураалт 1 дүгээр сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Синьхуа вичат тавцан, Синьхуа АПП, Синьхуа веб сайтаар явагдах болно. Тэмцээнээр дамжин 30 уран бүтээлийг шалгаруулж Samsung Galaxy S7 гар утсыг олгоно.

