
Тухайлбал Соёл урлаг, аялал жуулчлалын газраас шөнийн цагаар үйл ажиллагаа явуулах 100 гаруй соёл урлаг, аялал жуулчлалын газрыг нээсэн байна. Мөн Ногоон байгууламж, хотжилтын газар Шанхай хотын Пүжяний хоёр талын эрэгт гэрэлтүүлэг хийж, задгай талбай, цэцэрлэг хүрээлэнд кино үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж, хүмүүсийг татах болжээ. Түүнчлэн Зам тээврийн газраас холбогдох метроны шугам болон автобусны чиглэлийн ажиллах цагийн хугацааг сунгасан гэнэ. Үүгээр зогсохгүй олон музейд “Музейн шөнийн үзмэр” үйл ажиллагааг зохион байгуулах болсон бөгөөд хэд хэдэн кино театр, номын дэлгүүр шөнийн турш ажиллах болжээ. Мөн эдгээр Шанхай хотын үйлчилгээний хөгжил судалгааны төв хяналт тавьж байгаа аж. Нэг сар гаруйн хугацаанд оройн 07.00 цагаас хойших буюу шөнийн цагаар борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 22.6 хувиар өссөн байна. Ингэснээр “Шөнийн эдийн засаг” хотын амьдрах чадварыг сайжруулах шинэ хөдөлгүүр болжээ.
