solongonews
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хөтөлбөр
2016-03-05 02:03
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хөтөлбөр.

(2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы бэлтгэл хурлаар батлав.)

Нэг. Төрийн зөвлөгөөний ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.

Хоёр. Улсын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн "13 дугаар 5 жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийг хянан батална.

Гурав. Төрийн зөвлөлийн 2015 оны улсын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2016 оны улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний эх нооргийг хянан зөвлөнө.

2016 оны улсын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг батална.

Дөрөв. Төрийн зөвлөлийн 2015 оны төв болон орон нутгийн эдийн засгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2016 оны төв болон орон нутгийн эдийн засгийн төсвийн эх нооргийн тайланг хянан зөвлөнө.

2015 оны төвийн эдийн засгийн төсвийг батална.

Тав. БХАТИХ-ын Байнгын хорооны дэвшүүлсэн буяны үйлсийн хуульд засвар оруулах санал зөвлөгөөг хянана.

Зургаа. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжяны хийсэн БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.

Долоо. Улсын дээд шүүхийн дарга Жөү Чянгуаны хийсэн Улсын дээд шүүхийн ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.

Найм. Улсын дээд прокурорын ерөнхий прокурор Цао Жяньминий хийсэн Улсын дээд прокурорын ажлын тайланг сонсож зөвлөлдөнө.

Ес. Бусад зүйл.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл