
Үндэсний шуудангийн товчооны хяналт хэмжилтийн тоо баримтаас үзэхэд 12-р сарын 21-нд Хятадын буухиа шуудангийн бүтэн жилийн илгээмжийн тоо хэмжээ анх удаа 80 тэрбум ширхэгээс давж, тус салбарын амжилтыг дахин шинэчилсэн байна.

Он гарснаас хойш Хятадын буухиа шуудангийн салбар “аажмаар өсөх” байдал ажиглагдсан байна. Энэ оны 01-р сард халдвар болон цагаан сар гэх хоёр чухал хүчин зүйлийн нөлөөгөөр Хятадын буухиа шуудангийн салбарын илгээлт анх удаа сөрөг өсөлттэй болж, өнгөрсөн жилийн мөн үеэс бараг 16 хувиар буурав.
Буухиа шуудангийн салбар ажил үйлдвэрлэлээ сэргээж эхэлснээр 02-р сард буухиа шуудангийн салбар хурдтай сэргэж, 0.2 хувиар өсөж, 03-р сард өсөлтийн хурд үргэлжлэн дээшилж, 23 хувьд хүрсэн байна.
2-р улирал эхэлснээс хойш ажил үйлдвэрлэл, зах зээл тогтвортой сэргэснээр буухиа шуудангийн салбарын өсөлт илт нэмэгдэж, 30 гаруй хувийн өндөр өсөлтийн хурдаа сэргээсэн байна. 05-р сард уг салбар 41.1 хувиар өсөж, 2018 оны 02-р сараас хойших шинэ амжилтыг тогтоож, 09-р сард өсөлтийн хурд 44.6 хувьд хүрч, дахин шинэ амжилт тогтоосон байна.
Өнөөдөр буухиа шуудангийн салбарын илгээмжийн тоо өдөр бүр дунджаар 200 сая гаруй ширхэгт хүрэх болж, нэг өдрийн үйлчлүүлэгчид дунджаар давхардсан тоогоор 400 сая орчимд хүрч, ард иргэдийн амьжиргаанд гүйцэтгэх үүрэг илүү тодорхой болсон байна.
