Энэтхэг нийслэл хотын “хөл хорио”-г дахин сунгалаа
2021-05-25 10:02
Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн Ерөнхий сайд Арвинд Кежривал 23-ны өдөр Шинэ Делийн хэрэгжүүлж буй “хөл хорио”-ны арга хэмжээг 05-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгах тухай мэдэгдэв. Шинэ Дели хотын хувьд “хөл хорио”-ны арга хэмжээг тав дахь удаа сунгаж байгаа нь энэ юм.
Кежривал тухайн өдөр болсон видео хэвлэлийн бага хурлын үеэр:
- Хотод “хөл хорио” тогтоосноос хойш Делид өдөрт шинээр батлагдсан тохиолдлын тоо тасралтгүй буурсаар байна. Цар тахлын эсрэг тэмцлийн үр дүнг үргэлжлүүлэн баталгаажуулахын тулд одоогоор хэрэгжүүлж байгаа хөл хорионы арга хэмжээг дахин нэг долоо хоног сунгаж, 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар шийдлээ гэж хэлэв.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
