2023 оны 09 сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт импорт, экспортын үнэ 3.74 триллион юаньд хүрсэн байна. Энэ нь жилийн хэмжээнд сар шинийн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт болсон юм. Энэ оны эхний гурван улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт импорт, экспортын үнэ 30.8 триллион юаньд хүрсэн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын Статистик шинжилгээний албаны захирал Люй Далян хэлэхдээ "Энэ оны эхний гурван улиралд гадаад орчин, орон нутагт олон хүндрэл бэрхшээл тулгарсан ч Хятадын гадаад худалдааны импорт, экспортыг жигд, эерэг байдлаа хадгалж чадсан байна. Улирлаар авч үзвэл,нэг, хоёр, гуравдугаар улирлын нийт импорт, экспортын үнэ тус 9.72 триллион юань, 10.29 триллион юань, 10.79 триллион юаньд хүрсэн" хэмээн танилцуулжээ.
