solongonews
“ИХ 20”-г Хятад удирдана
2016-01-05 11:35
“Их 20”-г удирдах эрх Хятадад албан ёсоор ирсэн талаар СNN мэдээллээ.

Хятад улс 2016 оны 9 дүгээр сарын 4-5-нд Чэжян мужийн төв Ханжоу хотноо болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар гол яригдах асуудал нь олон улсын терроризмтай хийх тэмцэл байх гэнэ.

Мөн “иновацийн, амьд, харилцан холбоотой, инклюзив даяарчлалын эдийн засгийг” бүтээх асуудлаар ярилцаж, санал солилцох юм байна. Энэ нь уулзалтын төвд эдийн засаг байна гэсэн үг юм. Амьд эдийн засаг гэдэг нь G20 дотоодын эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны механизмын бүтцийг шинэчлэх замаар ДНБ-ний эрчимтэй өсөлтийг хангах ёстой гэдгийг хэлж байгаа ажээ.

 

Найруулагч: bandi
Эх сурвалж : http://gereg.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл