solongonews
БНХАУ-ын бүх тосгонд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ
2019-05-24 20:39
БНХАУ-ын бүх тосгонд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ.

    БНХАУ-ын бүх тосгонд 2022 он гэхэд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ гэж Хятадын Шуудан холбооны үйлчилгээний газраас мэдээлсэн байна.

Хөдөө орон нутагт амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд тосгон бүрт хүргэлтийн үйлчилгээний төв байгуулах юм. Одоогийн байдлаар Хятадын тосгодын 75 орчим хувьд цахим худалдааны хүргэлтийн төв байдаггүй аж.

Сүүлийн жилүүдэд Хятадын тосгод нь цахим худалдааны өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулах болсон бөгөөд тус бүс нутгийн жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ 2019 оны эхний улиралд 357 тэрбум юаньд /51.6 тэрбум ам.доллар/ хүрсэн байна. Тус үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.5 хувиар өссөн байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл