solongonews
Хятадаас Орос руу төмөр замын шинэ маршрут нээжээ
2017-08-21 16:47
Хятадаас Орос руу төмөр замын шинэ маршрут нээсэн байна.

        Хятадын баруун хойд Чин Хай мужаас Казахстанаар дайран Орос улс хүрэх төмөр замын ачаа тээврийн шинэ маршрутыг ням гарагт нээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.


 
        Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн ачсан энэхүү галт тэрэгний эцсийн өртөө нь Пермь хот бөгөөд тус хотод ачааг ердөө аравхан хоногт хүргэх ёстой ба энэ нь далайгаар тээвэрлэснээс 30 хоногоор татуу байгаа юм. Тус маршрутын нийт урт 6300 км бөгөөд Хятадын эрх баригчид ийм шинэ маршруттай болсноор Орос дахь Хятадын барааны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа ажээ.
 
Албан ёсны статистик мэдээгээр Хятад улсаас Евразын нутгаар дайран Европ, ОХУ болон бусад улсууд руу 20 гаруй ачааны галт тэрэг тогтмол явах болсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл