solongonews
Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Үндэсний Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпорацийн төлөөлөгчидтэй уулзав
2017-06-23 16:10
6-р сарын 20-ны өдөр Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Үндэсний Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр тал ажлын уулзалт хийв.

БНХАУ-ын Үндэсний Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпорацийн Өвөр Монгол дахь хуваарь байгууллагын захирал Лю Миншэн энэ удаагийн айлчлалтай холбоотой нөхцөл байдлын талаар танилцуулаад, Монгол Улс бол “Нэг бүс Нэг зам”-ын дагуу оршдог зах зээлийн боломж сайтай улс. Үндэсний Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпораци нь “Нэг бүс Нэг зам” болон “Гадагш гарах” уриалгыг идэвхжүүлж Монголын талтай харилцан хүртээмжтэй, ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад Монголын бодит хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ БНХАУ болон Монгол Улс нь хоорондоо уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд. Хоёр тал“Нэг бүс Нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хооронд нь уялдуулан холбох ажлыг эрчимжүүлж байна, үндэсний Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпораци энэ боломжийг алдалгүй Монголын талтай холбогдох хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын бодит хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг туслалцаагаа хүргэсээр байх болно гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл