solongonews
70 жилийн ойн чухал төслийн тухай мэдээлэл /1/
2017-04-01 23:23
Өрнөнгүй хөгжлийг зорьсон саруул харгуй

G6 Бээжингээс Төвд хүрэх хурдны авто замын Бичээч дэх хэсэг, Зургийг: Мөнгөн 

70 жилийн ойн чухал төслийн тухай мэдээлэл /1/

Өрнөнгүй хөгжлийг зорьсон саруул харгуй

Хай Чюань

Саяхан жолооны үнэмлэхээ авсан монгол залуу Гүө Чин тун сэтгэл хангалуун баяртай байна. Үүний шалтгаан нь тэрээр хэдэн сарын өмнө худалдан авсан ачааны машнаа “Нуруу гэдийн” жолоодож хошуу орж болох болсных ажээ.

Уг нь Гүө Чингийн нутаг Хүрээ хошууны Хүрээ суурингийн Сүрэг багт өнгөрсөн жилийн зун хар зам нэвтэрч, ачааны машин худалдан авч ачаа тээвэрлэх бодлыг нь илүү татжээ. Ийнхүү ойрын жилүүдэд үхэр тэжээгээд өндөр оролготой болсон эднийх тарианы ажил болон амьдралын хэрэгцээний тухай нарийн тооцоо хийж, тариаланд хэрэглэх ачааны машин авсан байна.

Сүрэг баг нь Өвөр Монголын хэмжээнд хар зам шинээр нэвтэрсэн 2234 баг тосгоны нэг юм. Өнгөрсөн жил Өвөр Монголын баг тосгонд саадгүй нэвтрэх норм 96 хувьд хүрч, 2015 оныхоос 19 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь ХКН-ын XVIII их хурлаас хойш Өвөр Монголын мал аж ахуй тариалангийн орны авто замын бүтээн байгуулалтын түвшинг тасралтгүй дээшлүүлэхээр хичээж, зам харилцааны салбар дахь хөрөнгө оруулалтыг батлах эрч хүчийг чангаруулсантай шууд холбоотой билээ.

Мал аж ахуй тариалангийн орны авто замын бүтээн байгуулалтыг хамруулаад 2016 онд Өвөр Монголын авто замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад нийт 91.6 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 2015 оныхоос 20 хувиар нэмэгдэж, жилийн эхний төлөвлөлтөөс 107.8 хувиар давуулан биелүүлжээ. Жилийн туршид Өвөр Монголын 32 мянган километр авто замын бүтээн байгуулалтын барилгыг эхлүүлсний дотор хурдны авто зам 1758 километр, нэгдүгээр зэрэглэлийн авто зам 2331 километр, хоёрдугаар зэрэглэлийн авто зам 1698 километр байна. Хишигтэн хошууны төв Бяруу суурингаас Шилийнхот хүрэх, Хуулинголоос Алдар хүрэх зэрэг хурдны авто зам ба нэгдүгээр зэрэглэлийн авто замын барилгын ажлыг дуусгаж, Линьхэгээс Хами хүрэх хурдны авто замын Өвөр Монгол дахь хэсгийн 931 километрын замын суурь барилгыг урьдчилан засаж дуусгаад, өнгөрсөн жилийн сүүл болоход Өвөр Монголын хэмжээнд авто замын нэвтэрсэн ерөнхий урт нь 190 мянган километрыг давсан байна. Өнгөрсөн жил Өвөр Монгол Хятад улсын өмчит томоохон аж ахуйн нэгж болох Өвөр Монголын авто замын хөрөнгө оруулалтын хөгжлийн ХК-ийг байгуулсан ба ерөнхий хэмжээ нь 50 тэрбум юанийн авто замын дэд бүтцийн аж үйлдвэрийн санг байгуулж, авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө хуримтлуулах арга замыг өргөжүүлжээ. Үүнээс гадна 2016 онд Өвөр Монголын авто замын ядуурлыг бууруулах хөрөнгө оруулалт нь Өвөр Монголын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын ерөнхий хөрөнгө оруулалтын 3-ны 4-ийг эзэлсэн байна.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн X хурлаас хойш Өвөр Монголын Ардын Засгийн Газраас “Зам харилцааны дэд бүтцийн чухал төслийн гурван жилийн ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөл”-ийг боловсруулж, 2018 он болтол авто замын бүтээн байгуулалтын 83 төслийг ахиулан, 2382.2 километр хурдны авто зам, 7258.7 километр улсын зэрэглэлийн авто зам болон мужийн зэрэглэлийн авто замыг шинээр бүтээн байгуулах буюу өөрчлөн засаж, бараг 209.8 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ нь “Өвөр Монгол зам харилцааг үндэстний газар орныг хөгжүүлэх тэргүүн чухал стратегийн бодлого болгож, орон даяар дэмжлэгийг олох ба улсын дэмжлэгийг ашиглаж байгаад зам харилцааны төслийн бүтээн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй” гэсэн шаардлагыг бодитой хэрэгжүүлж байгаа үйл хэрэг болно.

“Долоон сүлжээ”-ний бүтээн байгуулалтыг ахиулах нь ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, Ардын Засгийн Газрын Өвөр Монголын өнөөгийн байдалд суурилж дурдсан түүхт чанартай стратегийн бодлогын сонголт билээ. Үүнд, авто замын сүлжээний бүтээн байгуулалтыг Өвөр Монголоос “Долоон сүлжээ”-ний бүтээн байгуулалтыг чухалд үзэж эхлэв. Энэ жил Өвөр Монголын авто замын бүтээн байгуулалтад 101 тэрбум юанийн хөрөнгө оруулж, чухал авто зам ба авто замын сүлжээг өөрчлөн засах 127 төслийг хэрэгжүүлж, авто замын бүтээн байгуулалтын хэмжээг 20 мянган километрт хүргэж, нөхцөл сайн баг тосгон бүрд хар зам нэвтрүүлэхээр болжээ. Үүнд: Хайлаараас Манжуур, Сөнид баруун хошуунаас Хуадэ, Бугат хотоос Дүншэн, Хөххотоос Ордос, Хишигтэнээс Улаанбудан, Хөххотын шинэ онгоцны буудлын хурдны авто зам зэрэг гол замын барилгыг удахгүй эхлүүлнэ.

Эх дэлхийд урин хавар саатаж, төрөл бүрийн ажил ар араасаа эхэллээ. Гүө Чингийнх ч бас хаврын ажилдаа бэлтгэж эхлэв.

- Манайх одоо үхрээ машиндаа ачаад ойролцоох малын захад аваачиж зардаг болсон. Урьд нь үүдэнд ирдэг явуулын наймаачинг царайчлахаа больсон гэж Гүө Чин ачааны машинаа зөвхөн тарианы ажилдаа ч биш, үйлдвэр амьдралдаа ашиглах болсноо сурвалжлагчид ярилаа.

Өвөр Монголын авто замын бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилтийг дагаад Гүө Чингийнхээс аваад Өвөр Монголын түг түмэн малчин тариачин, тэрчлэн бүх хүн ард маань авто замын бүтээн байгуулалтын ашиг тусыг илүү хүртэх нь гарцаагүй…

Зохиогч: Хай Чюань
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл