solongonews
Сайхан алхаа
2015-12-28 18:21
Биеэ зөв авч явах соёлын нэг бол яалтачгүй алхаа. Сайхан алхаатай хүн ямар ч хувцас өмссөн сайхан харагддаг гэж би боддог. Та өөрийгөө хэрхэн алхдаг гэж боддог вэ?
САЙХАН АЛХАА ХЭРХЭН ХАРАГДДАГ ВЭ?
Хүн зарим зүйлийг сурахын тулд заавал харах шаардлага гардаг. Эхлээд та сайхан алхаатай нэгэн жүжигчинг авч болно. Дараа нь өөрийгөө толинд хараад алхаад үздээ. Сонгож авсан хүнтэйгээ та төстэй алхаж байвал алхаагаа засах шаардлагагүй. 
 
АЛХАА ЮУНААС ШАЛТГААЛДАГ ВЭ?
Хөлөө дэндүү нугалж алхах муухай харагддаг, бас мод шиг алхах бас онцгүй. Мөн гадагшаа, дотогшоо гишгэж байгаагаа толинд сайн хараад мэдэж аваарай. Хөлөө зөв тавьж алхах нь чухал. Хэт том том алхах, мөн япон хүүхэн шиг алхах, гараа 2 таваг шиг савлуулж ямах нь зохимжгүй харагдана.
 
ҮҮНИЙ ТУЛД:
Нуруу тэнэгэр байх ёстой. Бага зэрэг бөгтгөр бол нурууны дээд хэсэг, мөр, өгзөг, өсгийг хананд нааж нууругаа цэхлэнэ. Гэдсээ татаад эрүүгээ доошлуулалгүй алхана. Эхний удаад хэцүү санагдавч сурчихвал дасна.
Эртний ном толгой дээрээ тавиад алхах ч мөн туслах болно. 5-10 минут номтой алхана.
Үүний дараа өөрийн өмнөх алхаа болон зассан алхаа 2-ыг толинд харж байгаад харьцуулаад үзээрэй. 
Хүн 21 хоног хийсэн зүйлээ зуршил болгох чадвартай учир 3 долоо хоног нуруу тэнэгэр явахад таны алхаа сайжирсан байх болно.  
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл