Жү хай болон Макаогийн боомт 24 цагаар ажиллана
2014-12-18 18:18
Бээжингийн цагаар 12-р сарын 18-ны 0:00 цагаас эхлэн Жү хайгийн Хэн чинь болон Макаогийн Лү дан чэн боомтыг 24 цагийн ажиллагатай болгоно.
Макао эх орондоо нэгдсэний 15 жилийн ойг тохиолдуулан боомтыг 24 цагийн ажиллагаатай болгож байгаа нь хоёр талын иргэдийн харилцааг улам дөхөм болголоо.
Төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу 12-р сарын 18-ны 0:00 цагаас эхлэн Жү хай болон Макаогийн хоорондох 3 боомтонд гаалийн шинэ зохицуулалт үйлчилж эхэлнэ.
Төв засгийн газраас энэхүү бодлогыг хэрэгжүүлж байгаа нь Макаогийн засаг захиргааны тусгай бүсийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахыг дэмжиж байгаагийн илрэл юм. Энэ нь Макаогийн захиргаа болон иргэдийн олон жилийн хүсэл мөрөөдөл байсан гэж Макаогийн засаг дарга Цүй Ши ань хэлсэн байна.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
