Түүнийг “уриалан дуудах” аргууд
2015-12-28 18:21
Хайрт залуудаа өнөө шөнө гэнэтийн бэлэг барьмаар байгаа ч яаж хэлэхээ мэдэхгүй байгаа бол доорх аргуудыг ашиглаарай.
Би чамд гэнэтийн бэлэг барина, түр хүлээгээрэй
Хамгийн энгийн арга мөн. Зарим эрчүүд гэнэтийн бэлгэнд дургүй байдаг ч эхлээд хэлвэл зүгээр.
Энэ шөнө би чамдаа анхаарал тавина
Ингэж хэлвэл хайрт чинь хүлээж тэвчихгүй гүйгээд ирэх болов уу.
Өнөөдөр ирэхдээ шил вино аваад ирээч
Түүнийг ирэхэд тансаг хоолны ширээ, лаа, романтик орчин байвал гайхалтай биш гэж үү. Вино л дутаж байгаа болохоор түүнд захиад хундага тулгаарай.
Дээр чиний гаргасан .......... авирыг би мартаж чадахгүй нь
Та 2-ын өнгөрүүлж байсан шөнүүдээс хамгийн халуухныг сонгоод түүнд ойлгуул. Тэр шууд л “щипи” авна.
Би чамайг санаад байна
Нэгэн залуу хэлэхдээ “Намайг өдөр ажилтай байхад миний эхнэр над руу ийм мессеж явуулахад би маш ихээр баярладаг. Би ч гэсэн түүнийг ихээр санасан байна гэдгээ мэдэрдэг” гэжээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
