Хөххотын төмөр замын товчооны тээврийн орлого 510 сая юаньд хүрчээ
2017-04-20 12:22
2017 оны нэгдүгээр улиралд Хөххотын төмөр замын товчооны тээврийн орлого 510 сая юаньд хүрсэн байна.
2017 оны нэгдүгээр улиралд Хөххотын төмөр замын товчооны тээврийн орлого 510 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.1 хувиар нэмэгдэв. Бараа таваар тээвэрлэсэн хэмжээ 41.14 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.67 сая тонноор нэмэгдэж, 12.8 хувиар өссөн байна. Нэгдүгээр улирлын тээвэрлэлтийн орлого болон бараа таваар хүргэсэн хэмжээ “хос давалт”-ыг биелүүлжээ. Үүнд гуравдугаар сард өнгөрсөн сарынхаа мөн үеийн өсөлтийн хэмжээ нь Хятад улсын хэмжээний төмөр замын тэргүүн байранд жагссан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
