solongonews
Хонконгийн сургуулиуд тавдугаар сарын 27-ноос үе шаттайгаар нээнэ
2020-05-07 09:46
Хонконгийн сургуулиуд тавдугаар сарын 27-ноос эхлэн үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.

    - Манай Засгийн газар цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж байгаатай холбогдуулан тавдугаар сарын сүүлээс сургуулиудыг аажмаар нээхээр төлөвлөж байна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Линь Жэн Юай Э мэдэгдлээ.

Засгийн газар нэгдүгээр сарын сүүлээс хаагдсан сургуулиудыг тавдугаар сарын 27-ноос эхлэн үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Мөн бялдаржуулах төв, кинотеатрыг 08-ны өдрөөс нээхийн зэрэгцээ дөрвөөс олон хүн нэг дор цуглахыг хориглосон шийдвэрээ сулруулан найм болгох юм байна.

Халдварын 1041 тохиолдол бүртгэгдсэн Хонконгт дөрөвдүгээр сарын 20-ноос хойш дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч Засгийн газар халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдөхийг уриалсаар байгаа юм.

Мөн Засгийн газраас дотоодын судалгааны хүрээлэнд хийсэн, дахин ашиглах боломжтой амны хаалтыг оршин суугчиддаа тараахаар төлөвлөж байна. Тус амны хаалтны шүүлтүүрт зэс агуулагдах бөгөөд вирус металл дээр бага хугацаанд амьдрах чадвартай болохыг нэгэн судалгаагаар тогтоосонд үндэслэсэн байна. Амны хаалтыг энэ сарын эцсээс насанд хүрэгчдэд нэгийг, хүүхдүүдэд хоёрыг тараана. Түүнчлэн ийм амны хаалтыг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой боллоо. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл