solongonews
“Sing! China” тэмцээний Хөххотын сонгон шалгаруулалт болж байна
2018-05-22 17:35
“Sing! China” тэмцээний Хөххотын сонгон шалгаруулалт болж байна

“Sing! China” гурав дахь ээлжийн тэмцээний Хөххотын сонгон шалгаруулалт өнөөдөр үдээс хойш Хөххотын Рүн Шэн төвд эхэлсэн. Сүүлийн үед Хятадын соёл урлагийн хүрээнд шуугиан тариад байгаа “Sing! China” шоу нэвтрүүлэг нь “Үнэн дуу хоолой, амьд хөгжим” уриан дор зохион байгуулагддаг.

“Sing! China” гурав дахь ээлжийн тэмцээн нь Өвөр Монголын 9 харьяа хот, 22 бүс нутаг, 11 сууринг хамарсан байна. Хөххотын хэсгийн тэмцээнд 120 гаруй оролцогч оролцсоноос сонгон шалгаруулалт, анхан шатны тэмцээн, дахин шалгаруулалтаар 20 оролцогч энэ сарын 25, 26 өдрүүдэд Үхай хотод болох Өвөр Монгол хэсгийн шийвэрт тэмцээнд орох эрхээ авах юм байна.

Мөн Өвөр Монголын хэсгийн тэмцээний өмнө таван оролцогч бүх Хятадын хэмжээний шийдвэрт тэмцээнд оролцох эрхээ авах болно. Шинэ нэгэн ээлжийн “Sing! China” тэмцээнийг Жэжян телевизээр нэвтрүүлнэ.

Энэхүү Хөххотын хэсгийн тэмцээнийг “Хасар” боловсрол сургалтын төв, “Дуучин” сайтаас зохион байгуулж байгаа аж. /Бэлтгэсэн нь Банди /

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл