solongonews
НЯЛХ ХҮҮХДИЙН ХУМСЫГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
2016-07-04 16:40
Төрөөд удаагүй бяцхан нярайн хумс мэдээж томчуудынхаас илүү зөөлөн, уян хатан байдаг ч өөрт нь маш хурц байхуйц аюултай юм.

        

        Шинэ мэндэлсэн хүүхэд гараа хянах чадвар сул учир өөрийгөө болон аав ээжийнхээ нүүрийг урах магадлалтай. Хурууных нь жижиг хумсууд маш хурдан ургадаг тул 7 хоногт хэд хэдэн удаа авах шаардлагатай болдог. Харин хөлийн хурууны хумсыг авах хэрэгцээ арай бага гардаг. Хүүхдээ нэг сар хүрэхээс өмнө хумсыг нь авахаас татгалзаарай. Харин тусгай бээлий, оймс өмсүүлж, эсвэл өлгийдөж байгаарай. Хүүхдийг 8 долоо хоног орчимтой болж хумс нь бага зэрэг хатсан үед маш болгоомжтой аваарай.

ХУРУУНЫ ҮЗҮҮРИЙГ НЬ ГЭМТЭЭХГҮЙГЭЭР ХЭРХЭН АВАХ ВЭ?

Хүүхэд унтаж, мөн хооллох үедээ илүү тайван байдаг тул хумсыг нь авахад тохиромжтой.

Нярайн хумсыг авах үед анхаарах зүйлс:

1. Усанд оруулсны дараа хумс зөөлөрдөг тул авах

2. Сайн харахын тулд хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд авах

3. Жижиг хуруунд зориулагдсан хумсны хутаг ашиглах

4. Хурууны өндөгийн арьсыг гэмтээхгүйн тулд гарыг чанга тогтвортой барих

5. Хумсыг хурууны муруйн дагуу авна.

6. Хөлийн хурууны хумсыг тэгш аваад дараа нь хурц өнцөгийг нь хумсны хуурайгаар зөөлөлнө.

 

Найруулагч: Aрвинтал
Эх сурвалж : baobao.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл