solongonews
Иргэдийнхээ амьдралыг тэтгэлээ
2017-06-09 12:08
Манай ӨМӨС-ны сэтгүүлчдийн баг Урадын дунд хошууны өвс цэцэг халиурсан цэлгэр сайхан талаас 5-р сарын 24-ний өдөр аяллаа үргэлжлүүлэн, улсын наран цэцгийн тариалангийн том шянь болох Үюань шянийг зорив.

Хоёр хошуу шянийг заагласан уул нуруудыг туулан өнгө үзэмж ч эрс ондоо болж, цэлгэр ногоон тал нутаг нь том жижиг дөрвөлжин хэсэг хэсгээр ангилсан тариалангийн газраар солигдов. Ялангуяа, зуны уур амьсгал сая орж, газрын байршил ба уур амьсгалаас шалтгаалан Үюань шяний тарьсан таримал хараахан ургаж гараагүй буюу наран цэцэг зэрэг гол таримал нь бас тарих болоогүй тул тариан газар даан ч хоосон харагдана. Зөвхөн энд тэндгүй харагдах трактор,  олон зүйлийн шинэ маягийн тариалангийн машинууд завгүй ажиллаж энэ газар удалгүй цоо шинэ өөрчлөлт хийх гэж байгаа нь бидний сонирхлыг эрхгүй татна.
Үдийн хойно таван цагийн үед бид тариачин Жан овогтын гэрт зочлоход тэрээр  тариалангийн газраа усалж, наран цэцэг тарих бэлтгэл ажлаа хийгээд завгүй байв. Жан овогтынхон бол сүүлийн жилд Үюань шяний хужирлаг газрыг засаж, сэргээн сайжруулах Төрийн бодлогын ашгийг хүртсэн өрхийн нэг юм. Нийт 8.6 га тариалангийн газартай боловч хэдхэн жилийн өмнө  ердөө 5.3 гад тариа тарьж болдог байв. Үлдсэн 3.3 га тариа нь хүнд ноцтой хужиршсанаас тариа тарихын аргагүй, тарьсан ч хураалтгүй байжээ. Энэхүү байдлын асуудал нь энэ нутгийн тариачин иргэдийн олон жилийн зовлон байсан бөгөөд иргэд нь өөрсдөө  ч олон зүйлийн арга бодож хужиршсан тариалангийн газраа сайжруулахаар их хүч зарцуулсан боловч төдийлөн тус гарсангүй.

 Үюань шянь 2012 онд Өвөр Монголын Шинжлэх ухаан мэргэжлийн тэнхимийн шинжлэх ухаан мэргэжлийн шинийг бүтээх, шинэлэг байх, удирдан дагуулах шагналын хөрөнгө мөнгөний чухал том төрөл зүйл, хужирлаг хөрсийг сайжруулах, сэргээн засах зэргийг нэгтгэсэн мэргэжлийн судалгааны төрөл зүйлийг оруулж авчирсан юм. Улмаар энэ нутагт газар тариалантай холбоотой гол мэргэжлийг төвлөрүүлэн 33 га тариалангийн газарт туршин хэрэгжүүлж, хужиршсан тариалангийн газарт хүхэргүйжүүлсэн буюу фосфорын зуурмаг цутгах, илжирмэл хүчил буюу органик бордоо оруулах, хайрга шороо асгах зэрэг олон зүйлийн арга барил хэрэгжүүлж, гурван жилийн хугацаатай засан сайжруулах туршилтаар дамжин их амжилт гаргажээ. Сайжруулахаас өмнө туршилтын чигийн тариалангийн газрын хужиршсан хэмжээ нь 20.04- 67.48 хувийн хооронд байх бөгөөд хөрсөн дэх давсны агуулагдаж буй нь ч маш их, хужирших ба давс агуулах давхар хор нөлөө нь нэлээд хүнд ноцтой. Зөвхөн наран цэцэг тарих боломжтой бөгөөд дунджаар 15 га бүрээс 50 - 70 килограмм хураадаг байжээ. Харин гурван жил сайжруулсны дараа туршилтын журмаар наран цэцгийн хураалт нь 150 килограммаас дээш болжээ. Ургалтын хэмжээ 30- 50 хувиар дээшлүүлж, хураалтыг 30-аас дээш, үйлдвэрлэлийн өртгийг нь 15 га бүрт 300 юаниас дээш тус тус нэмэгдүүлэв.

Жан овогтын 3.3 га хужиршсан тариалангийн газар нь ид туршилтын цэгт хамрагдаж, Засгийн газраас үнэ төлбөргүйгээр 3 жилийн хугацаатай засан сайжруулснаар тэдний 3.3 га хужиршсан тариа нь бүгд сэргэн сайжрав. Улмаар ямар ч хураалтгүй байсан бол 2015 он гэхэд дунджаар 15 га бүртээ 150 гаруй килограмм наран цэцэг хурааж, орлого нь ихээр нэмэгджээ. Жань гуай тариагаа услахын зэрэгцээ сэтгүүлчдэд:

- Төрийн бодлогын сайнаар миний 3.3 га  хужиршсан тачир газар одоо тарьж хагалбарлах боломжтой болж, өмнөх 5.3 га тариатайгаа нийлээд одоо 8.7 га тариатай болж, амьдрал нь ч их сайжрав гэж сэтгэл догдлон ярьж байлаа.
Энэ жил Үюань шянийг бас Хятад улсын нэгдүгээрт жагсах их сургууль болох Чинхуа  их сургууль, Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг их сургуулиуд, мэргэжлийн холбогдох байгууллага нэгжүүдтэй хамтран хамтын ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгжтэй гэрээ хэлэлцээр тогтоон хамтран ажиллаж 18 сая юаний хөрөнгө оруулж, Лүн Шинчан суурингийн Рүн И тосгонд 666 га "Хужирлаг газрыг өөрчилж өвс ургуулах" төслийг байгуулан Рүн И тосгоны нэгдүгээр багт 666 га (40 га хүндрэлтэй хужиршсан буюу бүрмөсөн тачир газар багтана)-гийн төв дүүрэг байгуулав. Түүнчлэн далд хоолой угсран давс гадагшлуулах мэргэжлийг хэрэгжүүлсний үндсэн дээр давсанд даацтай тэсвэртэй таримлыг тарих туршилтын дүүрэг (зургаан зүйлийн давсанд даамгай тэсвэртэй таримлыг туршин тарина), хөрс сайжруулах адил бус эмийг  туршилтын  дүүрэг (20 аж ахуйн нэгж урьж авчирна), бага зэрэг хужиршсан газрын "Таван аргыг нэгтгэх" ерөнхийлсөн мэргэжлийн сайжруулалтын туршилтын дүүрэг, дунд зэргийн хужиршсан газрын “Таван аргыг нэгтгэх" ерөнхийлсөн мэргэжлийн сайжруулалтын туршилтын дүүрэг, хүнд ноцтой хужиршсан, атаршуулсан хужирлаг газрын "Таван аргыг нэгтгэх” ерөнхийлсөн мэргэжлийн сайжруулалтын туршилтын дүүрэг зэрэг таван дүүргийг тохируулав. 66 га бүхий төв дүүргийн тариалангийн газрыг бүгдийг хоршоожилд хариуцуулан нэгдсэн журмаар эзэгнэж, голдуу наран цэцгийг давсанд даацтай тэжээврийн өвстэй хольж тарьсан. Гурван жилийн хугацаанд “Хужирлаг газрыг өөрчилж тэжээврийн өвсийг нэмэгдүүлэн” хэлбэрийг санаачлан гаргаж, энэхүү тэргүүний мэргэжлээр бүх шяний 82000 га хужиршсан газраа бүхнийг өөрчлөн сайжруулж тариачдынхаа орлогыг ихээр дээшлүүлэхээр Засгийн газар, иргэдийн хамт чармайн ажиллаж байна.

Сурвалжлагчийн өврийн тэмдэглэл:

Ү-Юань шянь нийт 156.367 мянган га тариалангийн  газартай. Үүнд, 82 мянган га талбай нь хужиртай газар байж, бүх тариан газрын 53.4 хувийг эзэлнэ. Тус шянь сүүлийн жилд хужир газрыг засан сайжруулахыг орчин үеийн тариаланг хөгжүүлэх чухал том төрөл зүйлд оруулан өнөөг хүртэл нэгэнт 7666 га талбай  хужир газрыг сайжруулжээ. Энэ жил тус шянь нь хатан голын ерөнхийлсөн усан сувгийн хоёр тал болон ус татах ерөнхийлсөн сувгийн хоёр талын хужир газраас 18666 га талбайг  засан сайжруулахаар төлөвлөж байна.

Ү-Юань хужирлаг газрыг сайжруулж тариалангийн бүтцэд тохируулга хийх арга бол тариалангийн хангалгын талын бүтцийн чанартай өөрчлөлтийн чухал нэгэн арга хэмжээ болно. Тус өөрчлөлт одоо ид инженерингийн жишээ үзүүлэх хүрээлэн байгуулах аргаар хужирлаг газрыг сайжруулах баримжаа тогтоож, амжилт гаргасны дараа бүх шяньд дэлгэрүүлж, тариачдын орлогыг дахин нэмэгдүүлэх болно.

Зохиогч: Нийтлэлийг Алтан- Уул. Мэргэнбилиг. Үйлс. Од. Төгс
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл