solongonews
“Боомт” нэртэй аялал жуулчлалд зориулсан галт тэрэг аялна
2017-03-30 11:44
Хөххотын төмөр замын товчоо 4 дүгээр сарын 20-ноос эхлэн “Боомт” нэртэй аялал жуулчлалд зориулсан галт тэрэг аялуулна.

Хөххотын төмөр замын товчоо 4 дүгээр сарын 20-ноос эхлэн “Боомт” нэртэй галт тэрэг аялуулахаар болжээ. Энэхүү галт тэрэг нь тал нутгийн аялал жуулчлалд нөлөө үзүүлэх юм.

Галт тэргийг 4 дүгээр сарын 20, 23-ны өдрүүдэд туршилтаар ажиллуулж, 5 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулна.

Галт тэрэгний маршрутын хувьд Хөххот-Жининий өмнө өртөө-Баянцагаан-Сайхантал-Эрээн-Хөххот, мөн Хөххот-Жининий өмнө өртөө-Эрээн-Сайхантал-Баянцагаан-Жининий өмнө өртөө-Хөххот ажээ. “Боомт” нь өндөр зэрэглэлийн бүтэцтэй бөгөөд замын нийт урт нь 982 КМ бол 3 өдөр аялна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл