solongonews
Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьжээ
2018-07-17 21:08
Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьжээ.

Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьсан тухай цахим ертөнцөд шуугиад байсан мэдээлэл үнэн болж таарлаа. Залуу дуучин бүсгүй Пете Давидсон гэх жүжигчин, комедиан залуутай сарын хугацаанд үерхэж байгаад саяхан сүй тавьж маш их аз жаргалтай байгаагаа фенүүдтэйгээ хуваалцжээ.

Фенүүд нь сүй тавьсанд нь баяр хүргэсний хариуд Ариана "Маш их баярлалаа, та нартаа маш их хайртай. Би маш их аз жаргалтай байна" гэжээ. Хосууд ирэх бямба гарагт болох Роберт Паттинсоны төрсөн өдрөөр албан ёсоор сүй тавьж байгаагаа зарлана гэжээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 21-нээс хойш үерхэж эхэлсэн байна. Хосуудын инстаграм хуудсанд хэд хэдэн зургууд орсон нь тэдний харилцаа энгийн биш, тэд маш хурдан дотносож бие биетэйгээ ойлголцож нийлсэн харагдаж байлаа.

 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : www.sohu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл