
Хятадын Төмөр замын корпорацаас мэдээлснээр, Хятадын төмөр замын Шанхайн инженерийн товчоо хариуцан гүйцэтгэсэн Харвин-Жиамюс хүрэх төмөр замын гол төсөл болох Биньжян өртөөг шинэчлэн засварлах барилгын ажил амжилттай хэрэгжсэн нь Хятадын хүйтэн бүс дэх хамгийн урт хурдны төмөр зам бүрэн нэвтэрснийг харуулж байгаа аж.
Засварын ажлын үр дүнг сайжруулахын тулд 300 гаруй барилгын ажилчид хэд хэдэн барилга байгууламжийг нураах, замын хонгилыг засах, шугам татах, холболтыг холбох гэх мэтийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн төслийн ажлыг хариуцан гүйцэтгэсэн талынхан танилцуулсан байна.
Харвин - Жиамюс хүрэх төмөр замын барилгын ажил нь 2014 оны 07-р сараас эхэлж, хурд нь 200 км/цаг байхаар төсөвлөсөн бөгөөд нийт урт нь 343 км бөгөөд Хятадын хүйтэн бүс дэх хамгийн урт төмөр зам болох юм. Эдүгээ мөн төмөр зам нь хамтарсан дибаг хийх шатанд орсон бөгөөд 07-р сарын сүүлээр туршилтын шатанд орох бөгөөд 08-р сарын сүүлээр албан ёсоор нээгдэнэ. Мөн цагаас хойш хоёр хотын хоорондох цагийг одоогийн зургаан цаг аялахыг 01:50 минут болгох болно.
