Төрийн зөвлөлийн Өмнөд нутгийн усыг хойд нутагт татах төслийн бүтээн байгуулалтын зөвлөлийн алба Өмнөд нутгийн усыг хойд нутагт татах дунд шугамын хэсгийн экологийн усжилтын байдлын тухай хэвлэлийн бага хурлыг 08-р сарын 02-нд хийв. Өмнөд нутгийн усыг хойд нутагт татах төслийн дунд шугамын эхний шатны ажлыг дуусгаж, хойд нутгийн 30 гаруй гол мөрөнд экологийн усжилт хийж, 06-р сарын 30-ныг хүртэл нийт 870 сая шоо метр усаар хангасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 оны 3-р сард, Хятадын Төрийн зөвлөлийн байгууллагуудын өөрчлөлтөөр урьдын өмнөд нутгийн усыг хойд нутагт татах албаны байгаль орчныг хамгаалах ажлыг нэгтгэн өөрчлөлт оруулж, Экологи байгаль орчны яам байгуулан, Төрийн зөвлөлийн харьяанд оруулсан юм.
Өмнөд нутгийн усыг хойд нутагт татах албаны хэвлэлийн төлөөлөгч Гэн Лючэн: Хэн Нань, Хэ Бэй муж, Тяньжинь хотод тус тус 467 сая шоо метр, 351 сая шоо метр, 47 сая шоо метр усжилт хийж, зам дагуух Байхэ, Чинхэ, Лихэ, Фүян, Чили, Хүто, Пүхэ зэрэг 30 гаруй гол мөрөнд ус цутгаснаар ойролцоох хотуудын нуур цөөрөм, намаг газрын талбай илэрхий нэмэгдэж, эдгээр бүсийн экологийн орчин сайжирч, зарим бүсийн газар доорх усны түвшин ч адил бус хэмжээгээр дээшилсэн байна.
