
Сурвалжлагч Бээжин хотын 14 дэх удаагийн АТИХ-ын байнгын хорооны 27-р хурлаас мэдээлснээр, Бээжин хот хууль тогтоож, манан тоосонцортой цаг агаар тохиолдвол онц байдлыг зохицуулах төлөвлөгөөнийхөө дагуу зам хаах, ажилд гарах цагийг солбицуулах, ажил сурлагыг зогсоох хүртэл арга хэмжээ авах болжээ.
Энэ тухай хуулийн төсөлд, манан тоосонцортой цаг агаар сэрэмжийн дохио өгсөн нөхцөлд нийгмийг аюулаас хамгаалах, зар харилцааны зэрэг салбарууд онц байдлын төлөвлөгөөний дагуу зам хаах, том хэлбэрийн ажиллагааг зогсоох, ажлыг цагийг өөрчлөх, хүрээлэнг хаах, ажил сурлага зогсоох, үйлдвэрийн ус байгалийн хийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах болно. Үүний зэрэгцээ засгийн газрын холбогдох салбарууд цаг агаарын гамшгийн онцгой байдлын төлөвлөгөө ёсоор холбогдох байгууллагыг зохион байгуулж, ажлын байшин, спортын талбай, сургууль, дэлгүүр, зочид буудал зэргийн нээлттэй байлгаж ашиглах болно гэжээ.
