solongonews
Үндэсний хяналтын боомтуудын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 8.3 хувиар өссөн байна
2022-08-11 17:32
Үндэсний хяналтын боомтуудын ачаа тээвэрлэлтийн хэмжээ өмнөх сарынхаас 8.3 хувиар өссөн байна.

 Хятадын ачаа тээврийн логистик эмх цэгцтэй ажиллаж, ерөнхийдөө сэргэлт сайжирч, хяналтад хамрагдсан боомтуудын ачаа тээвэрлэлтийн хэмжээ өмнөх сарынхаас 8.3 хувиар өссөн байна.

Төрийн зөвлөлийн логистикийн баталгааны ажлын хэсгийн ахлагчийн хяналт, хураангуй тоо баримтаас үзвэл 08-р сарын 10-ны өдөр үндэсний төмөр замын ачаа тээвэр өндөр түвшинд үргэлжилж, 10.067 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх сарынхаас 0.86 хувиар нэмэгдэв. Бүх Хятадын хурдны замын ачааны машин 7.1814 саяыг давж, өмнөх сарынхаас 0.38 хувиар өссөн байна.

Хяналтад хамрагдсан боомтын ачаа тээвэрлэлт 32,261 сая тонн болж, өмнөх сарынхаас 8.3 хувиар өсөж, чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 669.000 TEU байж өмнөх сарынхаас 5.3 хувиар буурчээ. Иргэний агаарын тээвэр 763 ачааны нислэгийг баталгаажуулсан байна. (Үүний дотор олон улсын ачааны 544 нислэг, дотоодын ачааны 219 нислэг) байж, өмнөх сарынхаас 7.8 хувиар өссөн байна.

Шуудангийн буухиа цуглуулах хэмжээ 316 сая ширхэг болж, өмнөх сарынхаас 2.8 хувиар буурч, хүргэлтийн хэмжээ 288 сая ширхэг болж, өмнөх сараас 1.8 хувиар өсжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл