solongonews
Шинзо Абе Хятадад айлчлах нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ашигтай
2018-10-23 19:44
Шинзо Абе Хятадад айлчлах нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ашигтай.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 23-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Японы ерөнхий сайд Шизон Абе Хятадад айлчлах нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулж, хоёр орны харилцааг зөв замд оруулсан үндсэн дээр шинэ хөгжилд хүргэхэд ашигтай юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Японы ерөнхий сайд Шинзо Абе энэ долоо хоногийн гурав дахь өдөр Хятадад айлчлахдаа, Японы бизнесийн 500 шахам лидерүүдийг дагуулж ирэх юм байна. Хятад Япон эдийн засаг худалдааны салбарт ихээхэн үр бүтээлтэй болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Хуан Чүньин хэлэхдээ, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Японы харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ он бол Хятад Япон энх тайван найрамдлын гэрээ тохиролцсоны 40 жилийн ой, мөн ч Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой юм. Энэ 40 жилд Японы эдийн засгийн зүтгэлтнүүд Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад идэвхтэй оролцож, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээсэн юм. Хятад улс бол 1 тэрбум 400 сая шахам хүн амтай том заах зээл юм. Өдгөө Хятад улс өөрчлөлт нээлтээ цаашид өргөтгөх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ бүхэн нь Хятад Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд улам их завшаан боломж, хамтын ажиллагааны өргөн уудам хэтийн төлөв бий болгоно гэдэгт итгэж байна гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл