solongonews
Хайларын 14 дэх удаагийн Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны форум, үзэсгэлэн худалдаа болж байна
2018-09-07 10:32
ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Засгийн газар, ӨМӨЗО-ы Худалдааны явдлын танхим, ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих зөвлөлөөс санаачлан, Хайлар дүүргийн Засгийн газар, Хөлөнбуйр хотын Худалдааны явдлын товчоо, Хөлөнбуйр хотын Хөгжил өөрчлөлтийн зөвлөл, Хөлөнбуйр хотын Гадаад явдлын алба, Хөлөнбуйр хотын Худалдааг дэмжих зөвлөлөөс хариуцан зохион байгуулсан Хайларын 14 дэх удаагийн Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны форум болон үзэсгэлэн худалдаа 09-р сарын 06-ны өдөр Хайлар хотын Фэда худалдааны талбайд нээлтээ хийлээ.

Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны форум болон үзэсгэлэн худалдаа нь 13 жилийн өмнө 50 аж ахуйн нэгж оролцож байсан бол өнгөрсөн жил 400 гаруй том хэмжээний аж ахуйн нэгж болон нэмэгдэж, цар хүрээ нь өргөжин тэлж, Хятад, Орос, Монгол гурван улсын орон нутгийн чанартай форум болж, гурван улсын хөрш зэргэлдээ бүс нутгийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах, “Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор” болон “Хөлөнбуйрын Хятад, Орос, Монголын хамтын ажиллагааны хошууч орон”-ыг бүтээн байгуулахад дэмжлэг болов.

Хөлөнбуйр хотын умардад нээлттэй, боомтын бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, соёлын солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа илүү нэмэгдэж, Хөлөнбуйр хот нь Хятад улсын хил хязгаар орныг нээн хөгжүүлэх хамгийн хошууч бүс нутаг болж байна. Тус форум уулзалтаар хөрш оронтойгоо хамтын ажиллагаагаа сайжруулж, хөгжлийг ахиулан, соёлын солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөтгөж, хамтдаа ашиг хүртэнэ гэж Хөлөнбуйр хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Жян Хунь ярив.

Энэ удаагийн форум болон үзэсгэлэн худалдаа нь худалдааны үзэсгэлэн, уулзалт форум, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, төслийн сурталчилгаа, соёлын солилцоо зэрэг агуулгаар 09-р сарын 06-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл үргэлжлэх болно. Тэрээр 20 улс орны 419 аж ахуйн нэгж, 13000 гаруй төрлийн барааг дэлгэн үзүүлж байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Хөлөнбуйр хотын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл