solongonews
Хятадын туслан байгуулсан нарны эрчим хүчний цахилгаан станцыг Пакистанд албан ёсоор хүлээлгэн өглөө
2016-12-17 21:23
Хятадын туслан байгуулсан Пакистаны нийслэл Исламабадын F9 цэцэрлэгт хүрээлэнгийн нарны эрчим хүчний цахилгаан станцыг 15-ны өдөр Пакистаны талд албан ёсоор хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлэг болон цахилгаан эрчим хүчээр хангах юм.

Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Сүнь Вийдүн тус станцыг хүлээлгэн өгөх ажиллагаан дээр хэлэхдээ, энэхүү цахилгаан станц нь Хятадын засгийн газар, ард түмний бэлэг болох бөгөөд Хятад Пакистаны найрамдлын шинэ билэг тэмдэг болно гэжээ.

Исламабад хотын захирагч Шех Ансар Азиз хэлэхдээ, Хятад улс Пакистаны олон салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа нь хоёр орны урт хугацааны найрамдал, итгэлцлийг харуулж байна. Энэхүү цахилгаан эрчим хүчний станц бол түүний үлгэр жишээ болно гэжээ. 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл