

Харин ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярт зориулан Төв хорооны төлөөлөгчдийн багийн бэлэглэсэн ӨМӨЗО-ны биет бус соёлын өв- Монгол арьсан урлалын "Тал нутгийн дуулал" бүтээл нь олны анхаарлыг онцгой татав. Энэ бүтээлийг Төвийн Уран зургийн хүрээлэн болон Хөххотын Гэрэл арьсан урлалын компани гар нийлэн бүтээсэн агуулга нь олон утга санааг хамарсан байна. Урт нь 1.8 метр, өргөн нь1.2 метр, үхрийн бүхэл ширэн дээр сийлэх, будаг оруулах, шигтгээ оруулах зэрэг аргаар Өвөр Монголын тал нутаг, хөх тэнгэр, дээд талд нь цагаан үүл хөвөлзсөн байгалийн гайхамшигт дүр төрх, өмнө талд нь Тянь Анмэнь талбай, сүндэрлэн ахиад Тав нэгийн буурь, хурдны галт тэрэг, Хөхтал, дуулан бүжиглэсэн ах дүү үндэстний ард түмэн зэрэг дүр зураг бүтээлд амилсан. Энэ нь ӨМӨЗО нь 70 жилийн туршид Намын төв хорооны удирдлага доор улам бадран цэцэглэсээр ирсэн түүхэн замналыг зургаар харуулсан байна.

Сая сая шилдэг бүтээлийн хурц шүрүүн өрсөлдөөн дундаас Монгол арьсан урлал нь шалгаран тодорч, ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярын нандин бэлгийн нэг болсон нь монгол үндэстний арьсан урлал энэхүү уламжлалт ур мэргэжлийн нэр алдар, мөн ч Гэрэл арьсан урлалын баг хамт олны хүчин зүтгэлийн нэгэн амжилт юм. Энэхүү бүтээлд Өвөр Монголын өвөрмөц уламжлалт урлалыг ашиглан хэдэн сарын цаг хугацаа зарцуулсан аж. “Тал нутгийн дуулал" бүтээл нь төр засаг хүмүүст ингэж өндөр үнэлүүлж байгаад Өвөр Монголын биет бус соёлын өвийн уламжлагч, арьсан урлалын урлагийн багш, Гэрэл арьсан урлалын компаний захирал Жя Хунвэй энэ ажлаараа бахархаж сэтгэл маш өндөр байлаа.

- Монгол арьсан урлалыг бүтээхэд материал сонгоход маш их анхаарах хэрэгтэй. Жишээлэхэд, “Тал нутгийн дуулал” энэ бүтээл нь үхрийн бүхэл бүтэн ширэн дээр зурагдсан юм. Ийм том хэмжээний шир олно гэдэг маш хэцүү. Бид нийт 300 гаруй бүтээл хийхэд үхрийн арьс ширний 1000 гаруй түүхий эд цуглуулсан юм. Бүтээх явцад ч технологийн шаардлага нарийн нягт, бүтээлээ туурвих үед нэг буруу дүрс зурвал арилгах боломжгүй. Тиймээс нямбай хянуур зурах ёстой. Гарын хүч их шаарддаг. Гар халтирахад хутганы ганц зураас ч бүтээлийн хамгийн сүүлчийн дүр төрхөнд нөлөөлөх боломжтой гэж Жя Хунвэй ярьж байлаа. Материал сонгох шаардлагаас гадна, өнгө нь содон чамин байх хэрэгтэй. Амьтны арьсан дээр зураг зурах, сийлэх нь ноорог зураг, сийлэх, будаг оруулах, будаг нэмэх, өнгө тохируулах, хэлбэрийг нь өөрчлөх, сийлбэрийн хотойж гүдийсэн хэсгийг шахаж гаргах зэрэг цуврал үйлдвэрлэлийн аргыг хэрэглэн, дахин хэдэн арван тооны үйл явцыг багш, шавь нарын хамтын хүчин чармайлтаар дуусгасан байна. Монгол арьсан сийлбэрүүд нь маш өнгөлөг, хурц өнгөтөй бөгөөд энэ нь тусгай будгийн техникийг зайлшгүй хэрэглэж чаддаг байх хэрэгтэй.

Арьсан урлалыг ингэж зөвхөн түмний хэрэглээ бус төрийн бэлэг болгон өндөрт өргөж, урлагийн бүтээл болгон хөгжүүлж яваа цөөн хүний нэг нь Жя Хунвэй. Тэрээр залуу уран бүтээлч хэдий ч уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа хойш бүтээсэн уран зургаас ялгагдахааргүй өнгө, хийц, ур ухаан нь шингэсэн байдаг. Жя Хунвэй Хөххотын Тогтох шяний хүн. Тал нутаг, цөлийн уулзвар болох Хатан гол дагасан нутгийн хүн болохоор бага наснаасаа хятад, монгол соёлын шимийг хүртэн, хятад, монгол үндэстнүүдийн амьдрал ахуйтай аль алинтай нь ойрхон байдаг. Түүний өвөө нь нутаг хошуундаа нэртэй уран дархан хүн байсан учир бага насны Жя Хунвэй монгол үндэстний арьсан урлалын уламжлалт аргыг өвөөгөөсөө сурч эзэмшжээ. Түүгээр ч барахгүй үндэстний арьсан урлалын соёлын үнэт түүхийн цуглуулгатай болж, арьсан сийлбэрийн урлагийг судлахад үнэтэй суурь тавьж, арьсан урлал, арьсан сийлбэрийн хэлбэрээр үндэстний соёлыг сурталчлах болов.
Ер нь арьсан урлаг бүх урлагийн анхдагч нь гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.

Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжиж ирсэн байдаг. Өвөг дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх, зураас гаргах, товойлгох, будах, хэв дүрсүүд цохих, гэхчлэн... Орчин үеийн уран бүтээлчид уламжлалаа хадгалсан уламжлалт арга барил дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг болжээ. 2016 онд арьсан урлал нь ӨМӨЗО-ны биет бус соёлын өвийн төсөлд жагссан байна.
Жя Хунвэй өвөөгөөс өвлөсөн эрдмийн дээр 1998-2003 онд тэрээр Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэн сургууль дүүргэсэн жилээсээ нүүдэлчдийн соёл, ардын уламжлалт арьсан урлалыг хойч үедээ өвлүүлэн орчин үеийн урлагийн бүтээлийн төвшинд туурвих боломжийг бүрдүүлэх зорилготой үндэстний уламжлалт арьсан урлалын ажиллах газрыг ажиллуулан 2006 онд "Гэрэл" нэртэй арьсан урлалын барааны шошгоо бүртгүүлж уран бүтээлчийнхээ анхны гарааг алсын хараатай эхлүүлж байсан.

Арьсыг урлагийн бүтээл болгон хөгжүүлснийг илтгэх нэгэн жишээ бол арван жилийн дараа 2013 онд ”Гэрэл” арьсан сийлбэр арьсан урлалын урлагийн ордон байгуулж, уламжлалт технологийг уламжлахын зэрэгцээ шинэлэг байхыг хичээн орчин үеийн шинэ арга технолийг хайн судалсаар ирэв. 2017 оны 07-р сарын 25-нд Хөххотноо "Монгол үндэстний арьсан урлал сийлбэрийн урлагийн ордон"-г нээж, ордонд тавигдсан уран бүтээл бүрээс жуулчид нүүдэлчдийн соёл амьдралтай танилцан, арьсан урлал хэрхэн бүтээх талаар ойлгох боломжтой.

Аливаа биет бус соёлын өв болгон нь хэрхэн улам сайн өвлөн уламжлах асуудалтай тулгардаг. Монгол арьсан урлал нь ч гэсэн адилхан. ”Өнөөдөр монгол арьсан сийлбэр урлал нь дээд зэрэглэлийн урлагийн бүтээлийн замаар явж байна. Ирээдүйд бид шинэлэг бүтээлч зүйлийг нэмж оруулан дээд зиндааны арьсан урлалын содон бүтээл хийхийн зэрэгцээ амьдрал ахуйн хэрэглээнд ордог чамин хийцтэй арьсан урлалын бэлэг дурсгалын бүтээлүүдийг ч хийсээр байх болно. Энэ нь иргэдийн амьдралд ойрхон байж хөгжиж чадна гэж Жиа Хунгвэй хэлэв.
Шинэлэг бүтээлч байна гэдэг урлал технологийг үр дүнтэй өвлөх чухал арга юм. Улсын Урлагийн Сангийн шинжээчдийн нарийн судалж үзсэний эцэст Жя Хунвэй 2016 онд Улсын Урлагийн Сангийн жил тутмын гол санхүүжилтийн боловсон хүчнээр амжилттай батлагдсан. Тэрээр 200 гаруй дагалдан шавь нараа сургаж, ӨМӨЗО-ны үндэстний гар урлалын гурван мастер, улсын зэрэглэлийн үндэсний урлаг, гар урлалын нэг мастер бэлтгэн гаргаж, үндэстний соёлыг хөгжүүлж, өв урлалыг уламжлан түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Үүний зэрэгцээ ”Гэрэл” гар урлал нь Хөххотын биет бус соёлын өвийн хамгаалтын төвтэй хамтран биет бус соёлын өвийг сурагчдад танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулж, улсын дотоод, гадаадын хүүхэд, залуучууд монгол арьсан урлал гэх энэхүү эртний технологийг ойлгон, орон нутгийн өвөрмөц соёлыг хамгаалах идэвхийг улам дэмжин ажиллаж байна.

“Зарагдахгүй бол яана” гэж эмээж уран бүтээл хийх үү? эсвэл авсан арьсаараа түлхүүрийн оосор, цүнх хийж хурдан худалдаалахыг бодох уу гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байхыг буруу гэхгүй. Гэхдээ монгол үндэстний өөрийн уламжлалт арга барил, уламжлалт технологиор бүтээсэн арьсан урлаг нь бусад улс орноос ялгарах онцлог болно гэдэгт Жя Хунвэй зэрэг уран бүтээлчид итгэлтэй байна.
