solongonews
Хятад, Арабын орнуудын яармаг болно
2021-08-14 20:43
08-р сарын 13-нд сурвалжлагчийн мэдээлснээр Хятад, Арабын орнуудын яармагийн торгоны замын  2021 оны цахим чуулган 08-р сарын 19-21-нд Яргай хотод болох гэж байна.

   Чуулганыг цахим болон танхимын хэлбэрээр зохиох болно. Үүнд дөрвөн арга хэмжээ багтаж байна.

Цахим торгоны замын чуулганы нээлт болон дээд форум 08-р сарын 19-ний үдээс хойш Яргай хотод болж, гадаад, дотоодын засгийн газрын албан тушаалтан, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн эзэд инновацид түшиглэсэн дижитал эдийн засаг сэдвээр лекц хийх болно.

    Дөрвөн зүйлийн ажиллагаанд шинэ дэд бүтцийн байгуулалтын хөгжлийн боломж болон бүх нийтийн дижитал боловсролыг дээшлүүлэх зүг чиг, Бей Доу систем болон 5G холбогдох шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, инновацийн шилдэг багууд болон шинэ төслүүдийг хөгжүүлж, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны интернет сүлжээний байгуулалт, мөн боловсруулах ажил төрлийн дижитал шинэчлэлийг ахиулах зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл