2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ӨМӨЗО-ы Аялал жуучлалын танхим хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2018 оны эхний хагас жилийн аялал жуучлалын хөгжлийн байдлыг танилцуулав.

2018 оны эхний хагас жилд Өвөр Монголын хүлээн авсан жуулчдын тоо 45.8284 саяд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 14.44 хувиар нэмэгдсэн байна. Үүнд: Хятад улсын дотоодын жуулчдын тоо 44.9453 саяд хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 14.73 хувиар нэмэгдэж, хил дамнан орж ирсэн жуулчдын тоо 883 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.41 хувиар нэмэгдсэн байна. Эхний хагас жилийн аялал жуучлалын орлого 123.353 тэрбум юаньд хүрчээ.
Өвөр Монголын Аялал жуучлалын танхим өнгөрсөн хагас жилд доорх хэдэн талын ажлыг гол болгон хийсэн байна.
1. Бүх цар хүрээний аялал жуучлалыг сайн зохион байгуулж, Өвөр Монголын хэмжээнд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж орлогоо нэмэгдүүлсэн байна.
2. Дөрвөн улирлын аялал жуучлалыг хөгжүүлж, улирлын онцлогтой аялал жуучлалын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
3. Зах зээлийн хяналт шалгалтыг чангатгаж, аялал жуучлалын орны бүх төрлийн хуульд нийцэхгүй асуудлын хяналт шалгалтаа чангаруулжээ.
4. Ядуу буурай газар оронд хүч тавихаа нэмэгдүүлж, аялал жуучлалыг хөгжүүлэхээр дамжин ядуурлыг бууруулах ажлыг хийв.
5. Аялал жуучлалын дүр төрхийг үргэлжлүүлэн сайжруулж, хэвлэл мэдээллийг сайн түшиглэж, Өвөр Монголын аялал жуучлалын орны дүр төрхийг сайжруулсан байна.
7. Бүс нутгийн хоорондох хамтын ажиллагааг түлхүү ахиулж, аялал жуучлалын үр ашгийг нэмэгдүүлэв.
8. Олон улсын хамтын ажиллагааг чангатгав.
9. Хятад, Монгол, Оросын аялал жуучлал хамтын ажиллагааны цуврал үйл ажиллагааг зохион байгуулав. Жишээлбэл: “Түмэн газрын цайны зам” Хятад, Монгол болон Хятад, Оросын аялал жуучлалын үйл ажиллагааг зохион байгуулсан. Хятад, Монгол, Оросын аялал жуучлалын яамны сайд нар хуралд оролцсон байна. Хил дамнасан хувийн машинаар аялах үйл ажиллагааг өрнүүлсэн зэрэг болно.
