solongonews
Бээжингийн агаарын чанар сайжирсан үзүүлэлттэй байна
2018-05-16 19:46
Бээжингийн агаарын чанар сайжирсан үзүүлэлттэй байна

16-нд, Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газрын нийтэлсэн "2017 оны Бээжин хотын байгаль орчны тухай албан мэдээ"-нээс үзвэл, 2017 онд   Бээжин хот 12 удаа 26 өдрийг агаарын бохирдолтой гэж урьдчилан анхааруулжээ. 2017 онд нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5-ын хэмжээ 58 мкг/м3-д хүрч, 2016 оны мөн үеэс 20.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Албан мэдээнээс үзвэл, 2017 онд, Бээжин хотын агаарын чанар сайжирч, газрын гадаргын усны чанар, экологийн орчны байдал тогтвортой хөгжиж байна. Бээжин, Тяньжинь, Хэбэй муж болон хөрш бүсүүдийн агаарын бохирдлоос сэргийлэх тогтолцоо тасралтгүй эрчимжиж,  үр дүнтэй засах ажил идэвхтэй явагдаж байна. 
Тоо бүртгэлээс үзвэл, 2017 онд, Бээжин хот байгаль орчны хууль сахиулах хүчээ чангатган, хотын байгаль орчны хууль сахиулах байгууллага бохирдол үүсгэсэн 5238 хэргийг  бүртгэн, нийт 187 сая юанийн торгуул оногдуулсан байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл