Шанхай хотын Рү Нань нэртэй гудамж олны анхаарлыг нэг их татаад байдаггүй ч энэ гудамжинд байрлах "Алдартай тогоочийн ресторан" гэх хоолны газрыг нь олон хэрэглэгч зорин ирж Шанхай хотын жинхэнэ амтыг эндээс мэдэрдэг. "Би энд байгаа бүх хоолонд дуртай, бүгд Шанхайн хоол ... урьд нь манай эмээ энэ өргөст хэмхийг даршилдаг, яг л Шанхайн гайхалтай амттай" гэхчилэн Шанхай нутгийн аялгаар ярьдаг хэрэглэгчид өөрсдийн сэтгэгдлээ ярина.
Хоолны газрын эзэн Чэнь Жяньшинь:
- Олон хүмүүс Шанхай нутгийн хоолыг маш чихэрлэг гэж боддог боловч үнэндээ аманд орох үед чихэрлэг, зажлахад давслаг байдаг гэж хэллээ.
"Алдартай тогоочийн ресторан" ба түүний эзний түүх Хятадын хоолны соёл онлайн үзэсгэлэн дээр яригдаж байсан байна. Зөвхөн Хятадын хэрэглэгч төдийгүй, гадаадын хэрэглэгч ч үзэсгэлэнгээр дамжуулан "Орон нутгийн хоол"-ны тухайд танилцсан байдаг.
"Хоол хүнс", "Хятадын анагаах ухаан", "Гүн Фу" нь гадаадын иргэдийн Хятадын соёлыг ойлгоход хамгийн хялбар нэвтрэх цэг юм. Офлайн үзэсгэлэнгээс өргөжсөн "Ард түмэнд зориулсан хоол хүнс" онлайн үзэсгэлэн өнгөрсөн оны 12-р сард шууд цацагдаж, дэлхийн хэмжээнд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн өмнөх хэсэгт хэлсэнчлэн:
- Хятад дахь газар бүрийн хүнсний найрлага, хооллох зуршил, хоол хийх аргууд нь тухайн нутгийн онцлог, уур амьсгалтай нягт уялдаатай тул асар их өвөрмөц байдал, ялгааг бий болгодог. Хятад хоолны тухай бид улам сайн судлан хятадын хоолны соёлын олон талт байдлыг харуулахыг илүү их хүсч байна гэж хэлсэн.
Хоол бүрт нь сэтгэл шингэсэн байдаг
"Хятад хоолны соёлын олон янз байдал"-ыг хэрхэн харуулах вэ гэдэг нь үзэсгэлэнг зохион байгуулагч Хятад, гадаад хэлний солилцоо, хамтын ажиллагааны төвийн офлайн үзэсгэлэн эхэлснээс хойш бодож ирсэн гол асуудал юм. Эцэст нь хятад хоол ба хятад хүмүүсийн сэтгэлгээ, хоол хүнс ба Хятадын түүх, соёл урлаг, хоол хүнс, хятадын эрүүл мэндийн мэдлэгийн хэмжээсүүдээс өргөжүүлэхээр шийдсэн байна".
Хятадуудын хувьд "Нутгийн хоол" нь тэдний төрөлх нутгийн хамгийн сэтгэл зүрхний холбоо, хамгийн дотно дурсамж юм. Учир нь "Хоол бүхэнд нь хайр сэтгэл шингэсэн байдаг". Үүний үр дүнд "хоол бол гэр" гэсэн сэдэв бий болсон.
Ян Хуали их сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа буцан Чүньчин гоймон хийж сурч, онлайн үзэсгэлэнгээр "Хоол бол гэр" сэдэвтэй видео бичлэг хийсэн нь дөрвөн минут орчим байлаа.
- Миний санаж байгаагаар өглөө болгон энэ хотын хамгийн их гоймонтой лангуу нь гудамжны өнцөг буланд байрлуулсан жижиг гоймонгийн лангуунууд байсан. Вандан сандал, аягатай амтлагч, гоймон нь бүгд Чүнчинчуудын өглөөний цайгаа уухад бэлэн байдаг зүйл. Жижиг гоймон надад онцгой дурсамж үлдээсэн байдаг гэж Ян Хуали хэлэв. Бичлэг дээр түүний энэхүү бага насны дурсамж, хайр сэтгэлийг оруулан Чуньчингийн жижиг гоймонгийн өвөрмөц байдал, гоймонгоос хүмүүст олдсон дотно сэтгэлийг харуулсан.
- Бага байхад манай гэр бүлийн нөхцөл байдал хүнд байсан. Аав маань дамнуур дамнаж, нэг сагсандаа зуух тавиад нөгөө сагсандаа намайг суулгаж, өглөө бүр үүр цайхаасаа өмнө шатаар өгсөж уруудан явж, гоймонгоо худалддаг байсан. Манай аав айлын найм дахь хүүхэд болохоор "Ян Ба Миан" гэсэн нэр ингэж тархжээ. Аав энэ гоймонг 25 жилийн турш хийсэн гэж ярьлаа.
- Ян Хуалигийн туулсан амьдрал Хятад дахь олон гэр бүлийн эцэг эх, хүүхдүүдийн хоорондын сэтгэлийн тусгал юм. Түүний түүхийг үзээд их сэтгэл хөдөлсөн гэж Их Британид сурдаг Шяо Линь өөрөө үзээд зогсохгүй Британий найз залуудаа ч үзэхийг зөвлөсөн байна.
- Миний найз залуу үнэн хэрэгтээ Хятад эцэг эхчүүдийн хүүхдүүддээ их зориулалт гаргадаг талыг ойлгодоггүй. Харин энэ видеог үзсэний дараа Чуньчингийн гоймонд их дуртай болж, аав, охины хайранд их сэтгэл хөдөлсөн гэж сонирхууллаа.
Ян Хуали их сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд ажилласан боловч эцэст нь төрөлх нутагтаа эргэж ирээд аавыгаа дагаж, Чүньчин гоймонгоо хийжээ.
Шяо Линь Ян Хуалигийн түүх энгийн боловч хятад хоолны өвөрмөц гайхамшгийг тод бөгөөд төвлөрсөн байдлаар харуулсан гэж үзэж байна. Үүнд хоол үйлдвэрлэлийн ур чадвар, аав, охины хайр сэтгэл уусч буй. Соёл хоорондын харилцааны үүднээс авч үзвэл энэ нь маш сайн үлгэр жишээ юм. Миний эргэн тойронд хятад хоолноос болж Хятадад сонирхолтой болсон гадаад найзууд үнэхээр олон байдаг гэж хэлж байлаа. Статистик мэдээллээс харахад хоол хүнсний онлайн үзэсгэлэнгийн үеэр өнөөг хүртэл үзэсгэлэнг 100 мянга гаруй хүн үзсэн байна.
Хүн, байгалийн зохицол
2017 оны 10-р сард Франкфуртын олон улсын 69-р номын үзэсгэлэн дээр Хятадын хоолны сэдэвт соёлын үзэсгэлэн анх удаа гарч байсан. Зорилго нь Хятадын өргөн, гүнзгий хоолны соёлыг нэвтрүүлэх, Хятадын өвөрмөц "гэр бүлийн соёл", "Хүн ба байгалийн зохицол"-ын санааг дэлгэрүүлэхэд оршино.
График дэлгэц, мультимедиа, номын арал, хоолны эрүүл мэндэд өгөх нөлөө урлагийн үзэсгэлэн, газар дээр нь хоол хүнс хийх гэх зэргээр тус үзэсгэлэнгээр хятад хоолны янз бүрийн хэлбэрүүд нэгдэн нийлж үзэгчдийн сонирхлыг татсан байна. Үзэсгэлэнгийн үеэр өдөрт 3000 гаруй зочин ирдэг байсан байна.
Хоолны мэргэжилтэн Эдвард Коинтрогийн үзэж байгаагаар үзэсгэлэн нь хоол хүнс, соёлыг бүрэн төгс хослуулж чадсан юм. Үзэсгэлэнгийн талбайн урлагийн интерактив суурилуулах хэсэгт "Анагаах ухаан ба хоолны нэгдэл" урлагийн инсталляци нь дижитал кодыг ашиглаж "Цасан ширхэг" хэлбэртэй мэдээллийн карт, орц найрлага, эмийн шүүгээ зэргийг харгалзуулан дэлгэж, хятадын хоолны дэглэм дэх нийтлэг 64 орц, эмийн материалыг үзүүлэв.
Хятадын хоолны соёлын үзэсгэлэнгийн хариуцлагатай албаны хүн:
- Хятад хоол бол таван амтыг (Исгэлэн, гашуун, чихэрлэг, хурц, давслаг) онцолж, дөрвөн шинж чанарыг ( Бүлээн, халуун, хүйтэн, хүйтэн) онцолдог. Үүгээрээ хоолны температур эсвэл орц найрлагийг тодорхойлох гэсэнгүй. Харин найрлага ба хүний бие махбодийн хоорондын хамаарлыг тодорхойлдог. "Хятадын соёлын хүрээлэлд өсөөгүй хүмүүст ийм хоолны дэглэмийн хандлагыг тайлбарлах нь амаргүй байдаг. Гэсэн хэдий ч үзэсгэлэнд дэлгэгдсэн цасан ширхэг хэлбэртэй мэдээллийн карт, орц найрлага, эмийн шүүгээ нь хүмүүсийг энэ сэдэвт оруулж, дүр төрх болгон толилуулах боломжтой юм."
Үзэсгэлэнгийн үеэр "хоол хийх шоу" олны анхаарлыг их татаж байлаа. Хятад тогооч, Германы тогоочид "Зүүн ба Барууны хоолны уралдаан: Хутганаас эхлэх" тоглолтыг үзүүлсэн. Тансаг хутганы ур чадвар, гайхамшигтай рамен шоу нь хошин яриа, тайлбартай хослуулан үзэгчдийн талархлыг хүлээгээд зогсохгүй зохион байгуулагчид тоглолтыг дахин хийлгэхийг урьсан байна.
Номын үзэсгэлэнгийн сүүлчийн өдөр тухайн хүнсний коридорыг хариуцаж байсан Стерман тусгайлан хайж ирээд:
- Та нар хүнсний коридорт анх удаа маш их амжилттай ажиллаа. Ирэх жил дахин ирээрэй! гэж хэлж байв. Мэдээллээс үзвэл энэ удаагийн Хятадын хоолны соёлын үзэсгэлэн нь кино үзүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн, уран зургийн үзэсгэлэн, хятад хоолны соёлыг заах Хятад хэлний анги зэрэг янз бүрийн арга хэмжээнүүдтэй хамтран ажиллаж, Герман, Австри, АНУ зэрэг 7 орны 30 гаруй хэл заах, соёлын солилцооны байгууллагууд үзэсгэлэн гаргасан байна.
Хоолны соёлын түүх бол сургалтын хэрэглэгдэхүүн
Холбогдох мэргэжилтнүүд энэ нь тухайн улсын түүх, газарзүй, соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, эсвэл тухайн улсын нэр хүндийг өсгөхөд туслан хоол хүнс нь үр дүнтэй эхлэл болдог гэж илэрхийллээ.
Хятадын хоолны соёлын үзэсгэлэнг хариуцсан хүний хэлснээр тус төслийг төлөвлөх анхны зорилго нь соёл хоорондын харилцааг туршиж үзэх явдал байв. Гадаадынхан, ялангуяа барууныхан хятад хоолны тухай ярихдаа жинхэнэ хятад хоолыг өдөр бүрийн "Хятад түргэн хоол"-той андуурдаг. Энэ бол хятад хоолны соёлын тухай ташаа ойлголт юм. Энэхүү үл ойлголцлыг засахын тулд энгийн байдлаар хятад хоолны соёлд агуулагдсан гүн ухаан, гоо зүй, соёлын агуулгыг тайлбарлах зорилготой хятад хоолны соёлын үзэсгэлэн зохион байгуулагдав.
Олон улсын Хятадын анхны сайн дурын багш сайн дурын ажилтнууд сэтгүүлчдэд мэдээлэхдээ хоолны соёлын үзэсгэлэн нь соёл хоорондын харилцаа холбоо төдийгүй, сайн сургалтын материал юм. Ялангуяа, онлайн үзэсгэлэн, тухайлбал "Хоол бол урлаг" сэдэвт хоол, хоол хийх үзвэрийг харуулсан зураг оюутнуудад маш их таалагддаг. "Эрт дээр үеэс Хятадын урлагийн бүтээлүүд хоолны сэдвээр баялаг байсан. Эдгээр үзэсгэлэнд хоолтой холбоотой урлагийн бүтээлүүд тавигдах нь оюутнуудын Хятадын соёлыг ойлгох сонирхлыг төрүүлж чаддаг. Гэхдээ хятад хоолны соёлыг өдөр тутмын хятад сургаалд хэрхэн оруулах вэ? Энэ нь бас багш нарт тулгарч буй том сорилт. "
Хятадын соёлыг сонирхож, ойлгох хүсэл эрмэлзэлтэй байх нь олон гадаад суралцагчдын Хятад хэлтэй холбогдох хөдөлгөгч хүч юм. Олон улсын хятад багш, сайн дурын ажилтнуудын үзэж байгаагаар хятад хоолны соёлыг заах нь маш үр дүнтэй арга. Өөр өөр хоол хүнс, хоол хийх ондоо аргууд, Хятад болон гадаад орнуудын авч явдаг соёлын өөр өөр мэдээллийг харьцуулан судалснаар оюутнуудыг хятад ертөнцөд нэвтрэхэд нь туслах болно.

2017 онд Франкфуртын олон улсын номын 69 дэх үзэсгэлэн дээр Хятад хоолны сэдэвт соёлын үзэсгэлэн нээв
Зургийг: Хятад, гадаад хэлний солилцооны хамтын ажиллагааны төв

Хятад хоолны сэдэвт соёлын үзэсгэлэн дээр "Хоол хийх шоу"-г харуулж байна
Зургийг: Хятад, гадаад хэлний солилцооны хамтын ажиллагааны төв

Ян Хуали нутаг буцаж "Чуньчингийн жижиг гоймон" хийв
Аавтайгаа хамт чинжүү түүж байгаа нь
Зургийг: Хятадын хоолны соёлын онлайн үзэсгэлэн
