Эрч хүчийг мэдрүүлэх ”Зоригтой” клип
2018-04-12 15:30
Олон жил урлагийн тайзанд өөрийн гэсэн хэв намбыг бий болгосон олны танил уран бүтээлч хүний хувьд өөрийгөө шинэчлэх, шинэлэг байх гэдэг тийм хялбар биш.

Өвөр Монголын Жалам хар хамтлагийн дуучин Урагшилт, Алшаа нутагтай дуучин Эрэгзэн, Бат- Очир нарын хамтран бүтээсэн эрч хүчийг мэдрүүлэх "Зоригтой" клип нь үзэгчдээс өндөр үнэлгээ хүртээд байна. Хип хоп урсгалыг уран бүтээлдээ анх удаа оруулсан тэдний шинэ дууны клипэд Урагшилт өөрөө дүр бүтээсэн байна.
Энэхүү уран бүтээл нь энэ онд тохиох Жалам хар хамтлагийн 15 жилийн ойд зориулсан нэгэн онцгой содон бүтээл бөгөөд залуу хүн амьдралд зоригтой, шантаршгүй зүтгэх эрч хүчийг олон нийтэд түгээжээ.
Зохиогч: Сурнаа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
