solongonews
Намхаймядаг гуайн зуун насны баяр
2016-07-26 16:44
Намхаймядаг гуайн зуун насны баяр

Намхаймядаг гуай Өвөр Монголын Ордос хотын Оготгийн өмнөд хошууны Нанс суурингийн Малад багийн малчин. Айлын долоон хүүхдийн хоёр дахь нь болж заяажээ. Энэ онд зуун насны их давааг давж байгаа билээ. Өндөр настан Намхаймядаг гуай ажилсаг хөдөлмөрч, цэвэр цэмцгэр, ааш зан нь дөлгөөн бөгөөд энэрэнгүй. Хэдийгээр цаг төрийн үймээнд түүний нэг нас хүнд зовлонгоор дүүрэн байсан ч өтлөх насандаа үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэж, охин Цэцэнгоотойгоо аз жаргал бялхуулан амьдарч байна. Намхаймядаг гуай эрүүл мэндийн хувьд чих нь жаахан хатуу болсон ч бие тэнхээ сайн болохоор хүнээр түшүүлж, туслуулалгүй биеэ дааж таяг тулан явж байна.

     Дэлгэр зуны улиралд үр хүүхэд нь энэхүү буянтай бууралд өлзий хутагт зуун насных нь баярыг тэмдэглэж өгсөн байна. Энэхүү найранд хол ойрын нутаг уснаас хүрэлцэн ирсэн ахмад настнууд, төрөл садан гээд ойролцоогоор 700 гаруй зочид цуглан, 128 хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, Отог нутгийн цэлгэр дэнжийг хотойтол нааджээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл