solongonews
Эдийн засгийн өсөлт тогтвортой байна
2023-03-17 10:10
Эдийн засгийн өсөлт тогтвортой байна.

Үндэсний статистикийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэг, хоёрдугаар сард үйлдвэрлэлийн эрэлт сайжирч, ажил эрхлэлт хэвийн болж,  үнэ тогтворжиж, зах зээлийн хүлээлт түргэсэж, эдийн засаг сэргэх хандлагатай байна.

Нэг. Үйлдвэрлэл сэргэж, аж ахуйн нэгжийн хүлээлт сайжирч байна.  20 сая юаниас дээш орлоготой аж үйлдвэрийн нэмүү өртөг  өмнөх оны мөн үеэс 2.4 хувь өсөж, хоёр жилийн дундаж өсөлт 4.9 хувьд хүрчээ.

Хоёр. Үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсжээ. Ингэснээр хоёр жилийн дундаж өсөлт 4.8 хувьд хүрсэн байна.

Гурав.  Буурч байсан зах зээлийн борлуулалт өгсөж, амьдралын үндсэн хэрэглээ хурдацтай нэмэгдэж, жижиглэнгийн худалдааны хэмжээ 7 их наяд 706 тэрбум 700 сая юаньд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өсөж, хоёр жилийн дундаж өсөлт 5.1 хувь болжээ. 

Дөрөв. Үл хөдлөхийн хөрөнгө оруулалт  тогтвортой өсөж, дээд технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгджээ. Үл хөдлөхөд оруулсан хөрөнгө оруулалт 5 их наяд 357 тэрбум 700 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөнөөр хоёр жилийн дундаж өсөлт 8.8 хувьд хүрсэн байна.

Тав. Барааны импорт, экспорт тодорхой хэмжээгээр буурсан ч худалдааны бүтэц сайжирчээ. Импорт, экспортын хэмжээ 6 их наяд 176 тэрбум 800 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувь буурсан үзүүлэлт юм.

Зургаа. Хөдөлмөр эрхлэлт ерөнхийдөө сайжирч, судалгаанд хамрагдсан хот суурины ажилгүйдлийн түвшин үндсэндээ тогтвортой байна. Улсын хэмжээнд хот суурины ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай гарчээ.

Долоо. Улсын хэмжээнд хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Харин аж үйлдвэрийн салбарын өртөг өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Цаашид тогтвортой байдлаа хадгалж, ахиц дэвшлийг эрэлхийлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг оновчтой, иж бүрнээр хэрэгжүүлж, хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгон, өндөр чансаатай хөгжилд анхаарна. Мөн зах зээлийн итгэлийг бэхжүүлж,  чанар, тоо хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийг сайжруулахад хичээх юм байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл